Таны физиологийн нас хэд болохыг нэг минутанд тодорхойлж өгье

Насыг жинхэнэ, физиологийн, биологийн гэхчлэн ангилж үздэг. Дасгал хөдөлгөөн их хийдэг, дотор өөх багатай хүмүүсийн биологийн нас бага гардаг бол, залуу сэтгэлгээтэй, идэвхитэй амьдралын хэв маяг, хөгжилдөж зугаалах дуртай, сэргэлэн цовоо хүмүүсийн физиологийн нас залуухан байдаг. Тэгвэл үүнийг хамтдаа шалгаж үзэцгээе.

Эхний ээлжинд та энэхүү зааврын дагуу сонирхолтой тоглоомыг тоглоод үзээрэй.

Одоо харин хамтдаа физиологийн насаа тодорхойлцгооё.

Та доорх асуултуудад үнэн зөвөөр хариулж, өөрийн физиологийн насаа тодорхойлоорой.

Төрсөн өдөр миний хувьд?

  1. Сүртэй зүйл биш
  2. Гэр бүлээрээ цомхон тэмдэглэдэг
  3. Найзуудтайгаа том үдэшлэг зохиодог өдөр

Ямар төрлийн нэвтрүүлэг үзэх дуртай вэ?

  1. Баримтат кино
  2. Цуврал кино
  3. Реалити шоу

Сугалаанд их мөнгө хожвол юу хийх вэ?

  1. Хагасыг нь үрээд, үлдсэнг нь хадгална.
  2. Зээлээ төлнө
  3. Дэлгүүр хэснэ, зугаална, шоудна

Таны хобби юу вэ?

  • Юм оёх, цэцэг тарих, хөзөр тоглох
  • Хоол хийх, йога хийх, гүйх
  • Тоглоом тоглох, найзуудтайгаа гадуур гарах, спортоор хичээллэх

Таны хариултын дийлэнх нь хувь 1-р сонголттой нийцэж байсан бол таны физиологийн нас нэлээдгүй ахимаг байх аж. Харин 2 бол дундаж буюу 30-40 нас. 3 дахь сонголтыг ихэвчлэн сонгосон бол таны физиологийн нас тун ч залуу, 18-25 хооронд хэлбэлзэж буйг илэрхийлнэ.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!