Огцом жингээ хасч, олныг гайхшруулсан алдартнууд

Холливуудын алдартан бүр төгс төрхтэй, гоолиг бие галбиртай байна гэж байхгүй. Тэд адил хүн учир зарим нь туранхай, зарим нь тарган гэхчлэн биеийн хувьд өөр өөр байх нь тодорхой. Гэхдээ өөрийгөө би махлаг гээд орхих бус, улам бүр эрүүл, гоё сайхан болохын тулд өөрийгөө дайчилж, их хэмжээний жин хасч чадсан алдартнуудыг танилцуулж байна.

Мама Жүн

“Here Comes Honey Boo Boo” реалити шоуны од бүсгүй нь өнгөрсөн жилүүдэд 130 гаруй кг жин хасч чадсан байна. 2015 онд тэрээр ходоодны хагалгаанд орж, тэр цагаас эхлэн хоолны дэглэм баримталж, эрчимтэй турж эхэлсэн аж.

Ребел Вилсон

Алдартай жүжигчин бүсгүй нь 2016 оноос турж эхэлсэн. Одоогоор тэрээр 13 орчим кг жин хасаад байгаа бөгөөд бага багаар тууштай жин хасахаар шийдсэн тухайгаа хэлсэн байна. Мөн тэрээр дасгал хөдөлгөөн ихээр хийж, жингээ хасч байгаа гэнэ.

Келли Осборн

“Dancing With The Stars” шоунд оролцсон цагаасаа эхэлж тэрээр жин хасч эхэлсэн бөгөөд одоогоор 30 кг жин хасчихаад байгаа юм. Тэрээр эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа гол цөм болгосон хэмээжээ.

Зак Галифианакис

Шарталт киноны од жүжигчин эр нь огцом жин хасч эхэлсэн бөгөөд өөрийнхөө амьдралдаа шинэ хуудас нээхийг зорьж байгаа тухайгаа ярьсан. Түүний хувьд архи, согтууруулах ундаанаас татгалзсан нь жингээ сайн хасахад хамгийн том тус хүргэсэн хэмээн тодотгосон байна.

Хлое Кардашян

Реалити шоуны од бүсгүй маань өөрийгөө үргэлж эгч дүүстэйгээ харьцуулж, биеийн галбиртаа сэтгэл дундуур байдаг байсан. Тийм ч учраас жингээ хасахаар шийдэж, өнөөгийн гоолиг сайхан биетэй болоод байгаа билээ.

Женнифер Хадсон

Женнифер Хадсон 2010 оноос хойш бараг 40 кг жин хассан байна. Тэрээр идэж байгаа бүхнээ хянаж, хатуу хоолны дэглэм баримталдаг аж.

Кристина Агилера

Кристина Агилера 2013 онд 25 кг жин хасч, олныг гайхшруулж байв. Тэрээр “The Voice” шоунаас завсарлага авч, хоолны дэглэм баримтлан, эрчимтэй турж эхэлсэн юм. Эртний Азийн Рейки хэмээх анагаах тайвшруулах аргууд түүнд тусалж, бие махбодь болоод оюун санааны хувьд эрүүлжсэн хэмээн дуучин бүсгүй ярьж байсан удаатай.

Адель

Дуучин бүсгүй анх олонд танигдаж эхлэхдээ л махлаг нэгэн байсан бөгөөд хүмүүс түүний биеийн галбирыг өөлөх бус, харин ч ихээр хайрлаж байсан. Харин тэрээр бага багаар жингээ хаяж, хүмүүсийн гэнэтийн бэлэг барьж байсан бол, саяхан инстаграм шинэчлэлтээрээ фенүүддээ гайхалтай бэлэг барьсан нь түүний улам бүр турсан, үзэсгэлэнт төрх байв. Тэрээр өнгөрсөн 4 сард нөхрөөсөө салснаас хойш эрчимтэй турж, 10 орчим кг хасчихаад байгаа аж.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!