Яагаад гадилны хальсыг усанд хийж орхих хэрэгтэй вэ?

Бид гадил идчихээд хальсыг нь шууд л хогийн саванд аваачаад хийчихдэг зантай хүмүүс. Гэтэл тус хальс нь таны төсөөлж ч байгаагүй их ашиг тустай эд юм.

Гадилны хальсны ач тус:

  • Шүд цайруулна
  • Мөнгөн эдлэл өнгөлнө
  • Гутал өнгөлнө
  • Түлэгдэлтийг эдгээнэ
  • Шумуул, шавьжинд хазуулсан шархыг эмчилнэ
  • Батга арилгана

Ийм олон ач тустай хальсыг одооноос хаях тухай бүү бодоорой. Дээр дурдаагүй бас нэгэн шид нь бордоо юм. Гадилны хальсанд агуулагдах макроэлемэнтүүд нь ургамлыг сайн ургахад нөлөөлнө. Хэрэв та хүлэмжинд гадилны хальс ашиглаж, бордоо болгох гэж байгаа бол шууд ургамлынхаа эргэн тойронд тавиад шороогоор булах хэрэгтэй. Энэ нь ургалтыг хурдасгадаг байна.

Харин бусад тохиолдолд гадилны хальсыг усанд хийж орхино. Хэсэг хугацааны дараа тус усаа тарьж буй цэцэг ногоон дээрээ хийгээрэй.

Итгэмээргүй үр дүн үзүүлж, гундаж байсан цэцэг, ургамал тань сэргэж, сайхан ургах болно. Та одооноос гадилтай хальстай усаар хөрсөө бордож, илүү арвин ургаж аваарай.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!