Таны арьсыг гэмтээж байдаг өдөр тутмын 10 буруу зуршил

Үнэн хэрэгтээ бид бүгд арьсаа амархан хөгшрүүлэхийг хүсдэггүй. Бидний гадаад төрх удамшлын шинж чанартай боловч хамгийн гайхалтай нь бидний арьсны насжилтын 90% нь өдөр тутмын арьс арчилгаанаас шууд хамаардаг.

Та бидний бэлтгэсэн мэдээллээс таны арьсыг эвддэг өдөр тутмын хамгийн түгээмэл 10 дадал зуршлыг мэдэж аваад зогсохгүй хамгийн богино хугацаанд илүү сайхан арьстай болох аргуудыг мэдэж авах болно.

1. Үсэнд зориулсан бүтээгдэхүүнийг нүүрний арьсандаа хүргэх

Үсний олон бүтээгдэхүүнүүд түүний дотор шампунь ангижруулагч болон бусад үс арчилгааны бодисууд нүхжилт үүсгэх сульфатаас бүрддэг тул нүхжилт болон батга үүсгэж нүүрэн дээр тань цочрол үүсгэх аюултай байдаг.

Эдгээрээс урьдчилан сэргийлэхийн тулд сульфатгүй үсний бүтээгдэхүүн сонгох мөн илүү сайн хамгаалахын тулд тэдгээрийг хэрэглэхдээ нүүр болон хүзүүний арьсаа алчуураар сайтар хамгаалах нь чухал юм.

2. Хэт олон бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг

Арьс арчилгааны хэд хэдэн бүтээгдэхүүнийг хооронд нь солих нь таны арьсанд хүндрэл учруулж болзошгүй. Учир нь хадгалах бодис болон батга нүхжилтэнд зориулсан бүтээгдэхүүн эсвэл олон төрлийн зориулалттай бүтээгдэхүүнүүд таны арьсыг цочроох, хуурайшуулах зэргээр хүндрэл учруулдаг.

Та янз бүрийн бүтээгдэхүүн туршиж үзэхийн оронд өөрийн арьсанд тохирох бүтээгдэхүүнийг маш сайн судалсаны дараагаар хэрэглэхийг зөвлөж байна.

3. Нүүрний үс авах бүтээгдэхүүнийг буруу хэрэглэх

Нүүрэнд нүх сүв үүсгэх комедогенийн шинж чанартай бүтээгдэхүүнийг буруу хэрэглэсэний улмаас ихэвчлэн батга үүсэх шалтгаан болдог.

Арьсыг цочроохоос урьдчилан сэргийлэхийн тулд нүүрний үсийг зөв цэвэрлэж нүх сүв бөглөх бүтээгдэхүүнүүдээс зайлсхийх нь чухал бөгөөд аль болох байгалийн гаралтай (коконатын тос, далдуу модны тос, улаан буудайн үр) гэх зэрэг тос агуулсан байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэн хуурамч бүтээгдэхүүнээс татгалзах нь таны арьс арчилгааны чухал үйлдэл юм.

4. Шинэ газар очих үед

Таны очсон шинэхэн газар арьсанд тань аюул учруулахаар орчинтой байж болзошгүй. Жишээлвэл нарны туяа, хүйтэн,халуун, чийглэг уур амьсгал гэх мэт хүчин зүйлсээс үүдэн таны арьс гэмтэж тууралт үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг.Орчны өөрчлөлтөөс үүдэн арьс гэмтэх аюулаас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол цайрын исэл/zinc oxide/ агуулсан нарны тос хэргэлэх юм. Хэрвээ та хүйтэн температурт байх үедээ арьсаа чийгшүүлэхээс аль болох татгалзах хэрэгтэй. Энэ нь арьс хуурайших нэг шалтгаан болдог.

5. Нүүр цэвэрлэгчнээсээ харшлах

Таны арьсыг гэмтээдэг өөр нэгэн түгээмэл зүйл бол та өөрийн хэрэглэдэг нүүр цэвэрлэгчнээс харшилдаг болох. Үүнийг шийдэх хамгийн зөв шийдэл бол нүхжилтийг бөгөлдөггүй бүтээгдэхүүн хэргэлэх. Мөн нүүрээ цэвэрлэсний дараа усаар зайлж байх хэрэгтэй.

6. Боловсруулсан хоол хүнс хэрэглэх

Торт, бургер гэх мэт нүүрс усны өндөр агууламжтай хүнсний бүтээгдэхүүнүүд арьс гэмтэх эхлэлийг тавьдаг. Учир нь эдгээр хүнснүүд цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг.Та арьсаа эрүүл хадгалж үлдэхийг хүсвэл иддэг амттаныхаа хэмжээг бууруулж аль болох их жимс жимсгэнэ хэрэглэх хэрэгтэй.

7. Доошоо харж хэвтэх

Таны дэрэнд их хэмжээний тоос, бактери зэрэг зүйлс шингэсэн байдаг учир доошоо харж хэвтэх үед эдгээр зүйлс таны арьсанд шингэх болно. Бид ихэвчлэн нүүрээрээ доошоо харж хэвтэхдээ шүлсээ гоожуулж унтдаг.Энэ нь мөн арьс бохирдож гэмтэх шалтгаан болно. Үүнээс сэргийлэхийн тулд бид дээшээ харж унтаж хэвших хэрэгтэй

8. Нүүрээ алчуураар хэт хүчтэй арчих

Та нүүрээ хүчтэй арчих үедээ арьсаа гэмтээж байдаг. Хэрвээ та арьсаа эрүүл байлгахыг хүсэж байвал долоо хоногт 3-4 удаа нүүрээ арчиж байхыг зөвлөе.

9. Хэт халуун эсвэл хүйтэн усаар угаах

Таны арьсыг эрүүл байлгах гол нууц бол хэрэглэж буй усны температур юм. Хүйтэн ус таны илүүдэл бохирдол бүрийг арилгадаггүй бол халуун ус таны нүүрийг хуурайшуулдаг байна. Тиймээс 36,5-40,5градус целсын хэмтэй бүлээн ус хэрэглэж байгаарай.

10. Өглөө нүүрээ угаахгүй байх

Шөнө урт хугацаагаар унтах үед бидний арьсанд тосжилт, бохирдолт болон бактериуд үржиж байдаг. Хэрэв та эдгээр бохирдлуудыг цэвэрлэхгүй бол таны арьсанд хөгшрөлт явагдаж үрчлээс үүсэх нөхцөл бүрдэх болно. Тиймээс өглөө нүүрээ угааж, нүх сүвийг цэвэрлэж өдрийг шинэхэн арьсаар эхлүүлэхийг зөвлөж байна.

Бидний арьсанд хор хөнөөл учруулдаг өөр ямар үйлдлүүдийг та мэдэх вэ? Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!