Бид яагаад унтлагын хувцасгүй нүцгэн унтаж сурах хэрэгтэй вэ?

Бага унтдаг хүмүүс идэвх сул эрүүл мэндийн хувьд ч бас нилээдгүй асуудалтай ба жингийн илүүдэлтэй болох магадлал өндөр байдаг гэсэн судалгаа гарчээ. Гэхдээ энэ бүх асуудлаас зайлсхийх хамгийн хялбар арга бол унтлагын хувцасаа тайлж унтах гэдэгт та итгэх үү?

Та бидний мэдээллээс: Та унтах үедээ ямар ч хувцасгүйгээр унтах нь ямар ач тустай гэдгийг мэдэж авах болно.

1. Энэ нь таныг илүү бат бөх унтахад тусална

Унтаж байх үед бидний биеийн температур 0,4 градусаас бага зэрэг дээшлэх үед тархинд нөлөөлж улмаар нойрыг алдагдуулдаг. Харин биеийн температур бага зэрэг буурахад бид илүү сайн унтдаг аж. Мэдээжийн хэрэг аливаа нэмэлт хувцас илүү их халалт үүсгэдэг тул нүцгэн унтах нь хамгийн сайн шийдэл юм.

2. Энэ нь бидний арьсыг хамгаалдаг

Хүмүүс унтлагын хувцасаа угаахаас өмнө өмсөх дундаж хугацаа нь эрэгтэйчүүд 13, эмэгтэйчүүд 17 шөнө байдаг гэсэн судалгаа гарчээ. Гэсэн хэдий ч эрүүл ахуйн мэргэжилтэнүүд унтлагын хувцас өөрт татсан хортой бактериасаа бидний арьсыг хамгаалах чадваргүй гэж үздэг байна. Нэмж хэлэхэд нэхмэл хувцас нь бидний арьсыг нэвт шингээж цочроох химийн бодис агуулдаг тул нүцгэн унтах нь хамгийн эрүүл шийдэл юм.

3. Гэр бүлийн харилцааг сайжруулдаг

Хүмүүс бие биенийхээ арьсанд хүрэх нь хайрын даавар ялгаруулдаг жишээ нь нялх хүүхэд болон ээжүүдэд хайрын даавар буюу окситоцин ялгарч улмаар тэдний хоорондын бат бэх холбоог бий болгодог. Тиймээс хувцасгүй унтах нь хосуудын харилцаанд ч сайнаар нөлөөлж бие биетэйгээ улам дотно болоход тусалдаг.

4. Жин нэмэхээс сэргийлнэ

Унтах үед биеийн температур бага байх нь биднийг жингээ барихад тусалдаг. Бага зэрэг хүйтэн өрөөнд унтдаг хүмүүс дулаан өрөөнд унтдаг хүмүүсээс ялгаатай нь тэд унтаж байх үедээ 75 калори шатааж байдгийг судалгаагаар тогтоожээ. Тиймээс унтлагын хувцас таны биеийн температурийг халаадаг учир жин нэмэхгүйн тул тайлах зүйтэй юм.

5. Энэ нь өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлдэг

Сонирхолтой нь нүцгэн байх нь бид өөрсдийнхөө биеийг илүү сайн мэдэрч сэтгэл хангалуун байдгийг судалгаагаар харуулжээ. Мэдээжийн хэрэг та өөрийгөө илүү мэдэрч илүү өөртөө итгэлтэй болно. Тиймээс та шөнө бүр нүцгэн унтахыг хичээгээрэй.

Та унтлагын хувцастай эсвэл нүцгэн унтахыг илүүд үздэг үү? Яагаад?

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!