Хэрэв та эфирийн тосыг байнга хэрэглэдэг бол үүнийг анхаараарай

Эфирийн тосыг арьсны асуудлаас эхлээд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хүртэл бүх төрлийн өвчнийг эмчлэх хэрэгсэл гэж үздэг. Гэсэн хэдий ч уг тос нь тийм ч хоргүй зүйл биш юм. Тэд маш сайхан үнэртэй байж болно гэхдээ хор уршгийг дурдахгүй, сануулахгүйгээр суртчилан худалдаалдаг. Үнэн хэрэгтээ уг тос нь нилээдгүй сөрөг талтай.

Энэхүү тос нь эрүүл мэнд болон гоо сайханыг дэмжигч ч гэсэн хэрглэж буй дэглэмийн тань ард ямар аюул нүүрлэж байдгийг бид танд мэдээллэхийг хүсч байна.

1. Хордлого

Судалгаар өнгөрсөн жилүүдэд эфирийн тосонд хордсон тохиолдол олон бүртгэгдсэн бөгөөд үүний талаас илүү хувь нь хүүхдүүд байсан аж. Багахан хэмжээний тос амь насанд хүрэх хэмжээний хордлого үүсгэх чадвартай. Энэ нь бөөлжих, уушигны гэмтэл, төв мэдрэлийн системийн хямралд хүргэж болзошгүй байдаг. Хамгийн аймшигтай хордуулдаг тос бол eucalyptus тос бөгөөд хэдхэн дуслаар дотор муухайрах, гэдэс өвдөх улмаар таталт өгөхөд хүргэдэг.

2. Нарны мэдрэмтгий байдал

Зарим эфирийн тос нь гэрэлд мэдрэмтгий болгодог бөгөөд энэ нь арьсны нарны гэрэлд өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг. Үүнд хамгийн том буруутан бол нимбэгний тос болон бергамот лийрийн тоснууд багтдаг. Олон цитрус жимс нь furocoumarin хэмээх химийн нэгдэл агуулдаг тул нарны гэрэлд өртөхөд химийн түлэгдэлт үүсгэдэг. Хамгийн хүнд тохиолдолд нарны гэрэлд хэдхэн хором зогсход арьс цэврүүтэж, хууларч унадаг.

3. Арьсны асуудлууд

Эфирийн тосноос үүдэлтэй арьсны асуудлууд нь бага зэргийн цочролоос эхлээд харшил хүртэл янз бүр байдаг. Харшлын урвал нь гүвдрүү, тууралт болон загатнаж түлэгдэхэд хүргэдэг ба арьс хуурайшиж хагарч эхэлдэг. Та уг асуудлуудад тос түрхэх гэж байгаа бол тосоо маш сайн шингэлсэний дараагаар түрхэх нь тохиромжтой юм.

4. Жирэмсэний эрсдэл

Зарим эфирийн тос нь жирэмсэн эмэгтэйчүүдэд хор хөнөөл учруулж болзошгүй бодис агуулдаг.Тэд үнэр амтанд мэдрэмтгий байдаг тул толгой өвдөх,толгой эргэх, бөөлжих зэрэг гаж нөлөө үүсч болзошгүй байдаг. Арьсанд түрхсэн тос хүртэл эхэсрүү нэвтэрч хүүхдэд нөлөөлдөг ба хамгийн муу тохиолдолд зулбах эрсэлтэй байдаг.

5. Харшил

Арьсны асуудлаас гадна эфирийн тосны харшлын урвал нь нүд амьсгалын тогтолцоонд нөлөөлдөг. Тиймээс анхилуун үнэртэй тос нь хамар битүүрэх, найтаах, нус гоожих зэргийн шалтгаан болдог.Зарим үед харшил нь улам хүндрэх ч тохиолдол бий ийм үед та аль болох хурдан эмчид хандах хэрэгтэй.

Гэхдээ бүх эфирийн тосыг муу үр дагавартай гэж ойлгож болохгүй. Та маш сайн судалсны үр дүнд хуурамч биш чанартай тосыг олж тунг тааруулан зөв аргаар хэрэглэх нь чухал юм.

Бяцхан зөвлөгөө:

  • Та эфирийн тосыг дур мэдэн хэрэглэхээс өмнө эмчид хандах хэрэгтэй.
  • Хэрэглэсэн үед таны бие хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг ажиглах.
  • Бага хэмжээний тосыг гар болон хөл дээрээ туршиж үзэх хэрэгтэй. Ингэсэнээр та харшилтай эсэхээ шалгаж үзэж болно.
  • Та уг тосыг туршиж үзэхээс бүү ай гэхдээ тунг хэтрүүлж болохгүй.
 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!