Хүүхэдтэйгээ ярилцах нь таны хувьд хэцүү байж магадгүй. Заримдаа тэдний санаа бодлыг сонсохыг хүссэн ч танд тэр бүр хэлээд байдаггүй байх. Магадгүй тэд бодож байгаа бүхнээ хэрхэн яаж илэрхийлэхээ сайн мэдэхгүй байж магадгүй эсвэл танд юу хэлж юу болохгүй байгаа талаар яаж хэлэхээ мэддэггүй. Зарим зүйлийн талаар ойлгоход туслах нь эцэг эхийн үүрэг юм.
Ганцхан үгийн хариултаар яриаг дуусгахгүй харилцан яриа эхлүүлэхийн тулд асууж болох зарим асуултууд байдаг.
Та хүүхэдтэйгээ улам дотно болохыг хүсвэл бидний бэлтгэсэн мэдээтэй танилцаарай. Уг мэдээлэл танд тусална гэдэгт найдаж байна.
Өнөөдөр сургууль дээрээ ямар байв? Гэдэг асуулт хамгийн сайн асуулт биш юм.
Та энэ асуултыг анх удаа асуухад сургуульд орсон анхны өдрийнхөө талаар урт түүх ярьж өгч магадгүй юм. Тэд танд бүх нарийн, ширийн зүйлсийг хэлж сэтгэл хөдлөлийнхөө талаар ярина учир нь энэ нь тэдний хувьд ер бусын зүйл юм. Гэсэн хэдий ч сургууль ердийн хэвшил болоход энэ асуулт ижил нөлөө үзүүлэхгүй.
Хэрэв та хүүхэдтэйгээ илүү дотно ярилцахыг хүсч байвал илүү сонирхолтой асуулт асууж үзээрэй. Ингэсэнээр тэд дор хаяж нэг өгүүлбэрээр хариулна. Тэр үед та яриагаа цааш үргэлжлүүлэх боломжтой.
Мөн асуусан асуултаа тодорхой хэлэхийг хичээгээрэй. “Өнөөдөр сургууль ямархуу байсан бэ?” Энэ бол нэлээд өргөн хүрээтэй асуулт тул таны хүүхдэд тэр өдрийн турш болсон бүх зүйлийг нэгтгэн дүгнэж, хариулт өгөхөд хэцүү байж магадгүй юм.
Та уг асуултын оронд ашиглаж болох олон хувилбар бий
1. Хүү минь өнөөдөр өөрөөрөө бахархмаар санагдсан зүйл тохиолдсон уу?
2. Өнөөдөр сурч мэдсэн зүйлдээ сэтгэл догдолж байсан тэр мөчийн талаар надад хэлээч.
3. Хичээл дээрээ ойлгохгүй төөрөгдөлд орсон зүйл байгаа юу?
4. Өнөөдөр хэн нэгэнд муухай хандсан уу?
5. Хүү минь өнөөдөр өөрөөрөө бахархмаар санагдсан зүйл тохиолдсон уу?
6. Ангийнхаа найзуудтай ярилцаж байсан ярилцлагынхаа талаар надад ярьж өгөөч.
7. Өнөөдөр хичээл дээрээ хэцүү санагдсан зүйл байгаа юу?
8. Миний хүү өнөөдөрийг болсон үйл явдлуудаар нь юу гэж үнэлмээр байна даа?
9. Аав Ээжээрээ туслуулах зүйл байна уу?
10. Миний охин ямар нэг зүйлд санаа зовоо юу?
11. Маргааш ямар байгаасай гэж хүсэж байна вэ?
12. Өнөөдөр сургууль дээр болсон хамгийн сайхан зүйл юу байсан бэ? (Өнөөдөр сургууль дээр болсон хамгийн муу зүйл юу байсан бэ?)
13. Өнөөдөр хөгжилтэй зүйл болсон уу?
14. Хэрэв чи сонгож чадвал хэнийг ангидаа хамт суугаасай гэж хүсч байна вэ? Хэнтэй хамт суухыг хүсэхгүй байна вэ? Яагаад?)
15. Танай сургуулийн хамгийн сайхан газар хаана байдаг вэ?
16. Хүү минь өнөөдөр хэн нэгэнд яаж тусалсан бэ?
17. Өнөөдөр хэн нэгэн чамд хэрхэн тусалсан бэ?
18. Сургууль дэээрээ уйдсан уу?
19. Өнөөдөр өчигдрөөс юугаараа ялгаатай байвдаа? Маргааш ямар байгаасай гэж бодож байна даа?
20. Өнөөдөр сургууль дээр хамгийн их юу бодогдсон бэ? Завсарлагааныхаа үеэр гоё зүйл мөрөөдсөн үү?
21. 20.Хичээл дээрээ сурсан зүйлдээ юунд хамгийн их дуртай байсан бэ?
22. Өдрийн хоолны өмнө эсвэл дараа нь юу хиймээр санагдсан бэ?
23. Хүү минь өнөөдөр хэнтэй хамгийн их цагийг өнгөрөөсөн бэ?
24. Хэрэв чи маргааш багш болохоор болвол юу заах байсан бэ?
25. Өнөөдөр чамайг гайхшруулсан зүйл байна уу?
Хүүхэддээ ойлгуулах нь чухал
- Тэд хариулж эхлэхэд бүү саад болоорой.
- Тэд ярьж дууссаны дараа та ямар нэг зүйлийн талаар илүү дэлгэрэнгүй ярихыг хүсч болно. Жишээлбэл, хэрэв тэдэнд ямар нэгэн зүйл санаа зовж байгаа ч тэд энэ тухай ярихыг хүсэхгүй байгаа бол тэдэнд эелдэгээр яг л найз шиг мэдрүүлж, болсон явдлыг бүгдийг нь хуваалцахыг тэдэнд уриалаарай.
- Тэднээс тэдний мэдрэмжийн талаар асууж, эдгээр сэтгэл хөдлөлийг мэдрэх нь амьдралд хэрэгтэй гэдгийг ойлгуулаарай.
- Тэдэнд санал бодлоо хуваалцсанд талархаж буй сэтгэгдэл төрүүлээрэй.
Та хүүхдээ сургуулиасаа буцаж ирэхэд нь ямар асуулт асуудаг вэ? Тэднийг яриулахын тулд ямар нэгэн заль мэх хэрэглэдэг үү?