Эмээ маань эм тан биш энэ бэлдмэлийг ууж, даралтаа тогтворжуулждаг

Холестеролын түвшинг сайтар хянахгүй бол бид маш олон төрлийн өвчин эмгэг тусдаг. Гэсэн хэдий ч холестерол нь бие махбодод гарцаагүй хэрэгтэй зүйлсийн нэг юм. Хамгийн гол нь үүний хэмжээг хянаж байх нь маш чухал. Үгүй бол сөрөг үр дагавар дагуулдаг.

Шим тэжээлийн дутагдал, хэт таргалалт, хөдөлгөөний дутагдал зэрэг нь холестеролын түвшин нэмэгдэх гол хүчин зүйлс болдог. Мэдээж үүнээс сэргийлэх эм тан олон. Харамсалтай нь тэдгээр эмүүд ихэнх тохиолдолд сөрөг нөлөөтэй байдаг учир нөхцөл байдлыг улам дордуулдаг талтай.

Тэгвэл ямар нэг эм уухын оронд байгалийн гаралтай дараах бэлдмэлийг хэрэглэж, холестролынхоо түвшинг бууруулж, даралтаа тогтворжуулаарай.

Орц:

  • 1 цайны халбага нимбэгний шүүс
  • 1 цайны халбага зөгийн бал
  • Нунтаг цагаан гаа
  • Нунтагласан 1 хумс сармис
  • 1 цайны халбага алимны цуу

Хийх заавар:

Дээрх орцуудыг бүгдийг хольж сайтар хутгана. Хутгаж дуусаад зуурмагаа 5 өдрийн турш хөргөгчид хадгална. Ингээд байгалийн гаралтай бэлдмэл тань бэлэн болох юм.

Та энэхүү бэлдмэлийг өглөө болон оройн хоолноос өмнө нэг, нэг удаа буюу өдөр хоёр удаа уугаарай. Удахгүй өөрчлөлтийг нь мэдрэх болно.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!