Эрдэмтдийг хүртэл гайхшруулдаг нууцлаг 7 газар

Орчлон ертөнц дээр эрдэмтэн судлаачид болон жуулчдыг төөрөгдөлд оруулдаг олон гайхалтай газрууд байдаг. Эртний хүмүүсийн урласан барилгууд нь байгалиас заяасан мэт нууцлаг бүтцээрээ өнөөгийн археологичдыг гайхшруулдаг.

Бидний амьдарч буй ертөнц дээрх нууцлаг олон газруудын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

1. Al Naaslaa чулуун байгууламж Саудын Араб

Саудын Араб дахь нууцлаг бүтэц бүхий энэхүү чулуу нь хамгийн туршлагатай аялагчдыг хүртэл гайхшруулдаг. Энэхүү асар том элсэрхэг чулуулаг нь газартай бараг л холбоогүй жижигхэн чулуун дээр тогтдог төдийгүй гол төвөөрөө тэгш хуваагдсан хагаралтай бөгөөд үүнийг лазераар хийсэн мэт харагддаг.

2. Теотихуакан, Мексик

Теотихуакан буюу “бурхдын өлгий нутаг” нь орчин үеийн Мексикийн нийслэл Мехико хоттой маш ойрхон байрладаг. Одоогийн байдлаар Теотихуаканы балгас дээр зөвхөн жуулчид л очдог боловч энэ эртний хотод 100,000 гаруй хүн амьдарч байжээ.

3. Үлгэрийн байшин

Итали нь сүр жавхлант Колизей, алдарт Пиза цамхаг зэрэг архитектурын олон тооны дурсгалт газруудаараа алдартай. Итали сонирхол татахуйц аялал жуулчлалын газрууд олон байдаг. Тэдний нэг бол Сардиния дахь нууцлаг жижигхэн агуй (Домус де Жанас) бөгөөд жижигхэн хэмжээ нь яг л үлгэрийн дагинуудын гэр мэт юм. Өнөө үед эдгээр чулуун “үлгэрийн байшингууд” 6000 орчим жилийн настай гэж үздэг.

4. Волконский долмен, Орос

Сочигийн ууланд байрладаг алдарт Волконский долмен нь хэдэн мянган жилийн настай. Эрдэмтэд болон энгийн хүмүүс энэ объектын зорилго нь юу байсан талаар маргаантай хэвээр байна. Зарим хүмүүс түүний тахин шүтдэг. Гэсэн хэдий ч түүний гол нууц нь эртний хүмүүс аварга том чулуун доторх цэлгэр өрөөг хэрхэн яаж, ямар багажаар хийж чадсан явдал юм.

5. Эллора, Энэтхэг

Эллора агуй дахь Кайласа сүм бол цул чулуугаар бүрэн сийлсэн манай гаригийн хамгийн нууцлаг, хамгийн том бүтээн байгуулалтын нэг юм. Орчин үеийн археологчид эртний индианчууд яагаад ийм өвөрмөц бүтцийг гараар босгох шаардлагатай байсныг олон таамаглал дэвшүүлдэг ч нууц нь одоо болтол тайлагдаагүй.

6. Бакчусын сүм, Баалбек

Баалбек дахь Бакчусын сүм бол МЭӨ 1 -р мянганы эхэн үед баригдсан нууцлаг барилга юм. Энэхүү сүм маш том тул Афины алдарт Парфенон нь түүний ард жижигхэн мэт харагддаг.

7. Масуда но Ивафунэ, Япон

Японы Асука мужид Японы эртний оршин суугчид үл мэдэгдэх зориулалтаар хийсэн дөрвөлжин нүхтэй гэдгээрээ алдартай ер бусын сийлсэн чулуу байдаг.

Бонус: АНУ -ын Racetrack Playa –дахь гулгадаг чулуулгийн нууцыг тайлжээ.

Калифорнид Death Valley National Park хэмээх гайхалтай газар бий. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь өвөрмөц нуураараа алдартай. Энэ нуур нь аль эрт ширгэсэн бөгөөд 60 фунт жинтэй чулуулгууд нь нуурын дээгүүр гулсан өөрөө хөдөлж урт мөр үлдээдэг.

2014 онд эрдэмтэд эцэст нь үүний шинжлэх ухааны тайлбарыг олжээ. Чулуулгийн гулсалтын шалтгаан нь мөс болох нь тогтоогджээ: хүйтэн жавартай шөнө хадны доорх чийгийн үлдэгдэл хөлддөг. Өдөр нартай үед мөс хайлж, салж эхэлдэг байна.

Танд бидний бэлтгэсэн мэдээлэл таалагдаж байвал сэтгэгдэл үлдээгээрэй.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!