Хэрэв та өдөр бүр хушганы самар идвэл таны арьсанд ямар ач тустай вэ?

Өдөрт ердөө хагас аяга хушга идэх нь холестерины хэмжээг бууруулж, эрүүл мэндэд тустай. Хушга нь таны арьсны гоо үзэсгэлэнгийн хувьд жинхэнэ супер хүнс юм. Витаминаар баялаг тул таны арьсыг байгалийн гэрэлтсэн болгож залуужуулах увидастай.

Бид танд энэхүү самарны гайхалтай ач тусын талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Эрт хөгшрөлтөөс урьдчилан сэргийлдэг

Хушга нь бусад самартай харьцуулахад антиоксидантаар баялаг байдаг. Антиоксидантууд таны арьсыг нарны туяа гэх мэт хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллөөс хамгаална. Өдөрт хэдхэн хушга идэхэд л арьсыг нарны гэрлээс хамгаалж, илүү залуу харагдуулдаг.

Хушга нь мөн В витаминаар баялаг бөгөөд арьсны нөсөө толбыг бууруулж, таны биед эрүүл арьсны шинэ эсүүдийг үйлдвэрлэхэд тусалдаг.

2. Таны арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй

Хушга нь бусад самартай харьцуулахад илүү эрүүл омега-3 тосыг агуулдаг. Омега-3-ийг хангалттай хэмжээгээр авах нь арьсны эрүүл мэндэд чухал үүрэгтэй, учир нь энэ нь тосны үйлдвэрлэлийг тэнцвэржүүлж, хорт бодисыг гадагшлуулж, арьсыг чийгшүүлж, үрчлээ үүсэхээс сэргийлдэг.

Та хоолны дэглэмд хушга нэмэх нь таны арьсыг илүү зөөлөн харагдуулж, сайн чийгшүүлэхэд туслах хялбар бөгөөд амттай арга юм.

3. Нүхжилт батгашилтаас сэргийлдэг

Өглөөний овъёосондоо та хэдхэн хушга нэмж өгвөл илүү тэжээллэг болохоос гадна арьсыг дотроос нь эдгээж чадна. Хушганд агуулагдах эрүүл тос нь цочролыг намдаахаас гадна арьсны үрэвсэл гэх мэт арьсны зарим өвчнийг эмчлэх боломжтой ба зарим элементүүд нь үрэвсэлийг дотроос нь гадагшлуулахад тусалдаг бөгөөд таны арьсыг гэрэлтсэн, батгагүй байлгахад тусалдаг.

4. Нүдний хар хүрээг арилгана

Хар хүрээтэй эсвэл хавдсан нүдтэй сэрэхэд танд маш таагүй санагдана. Гэхдээ нэг та хушга идэх нь хаванг бууруулж хар хүрээг арилгахад тустай. Хушга нь Е витамин агуулдаг тул энэ нь бусад хар толбыг ч багасгана.

5. Энэ нь таны арьсыг өнгөлөг болгоно

Таны идэж буй зүйл таны арьсанд нөлөөлдөг бөгөөд хэрэв таны гэдэс эрүүл биш бол нүүрний энгэсэг, суурь тос түрхлээ ч сайхан харагдахгүй. Хушга идэх нь таны хоол боловсруулалт болон ерөнхий эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой эрүүл бактериудыг дэмждэг. Энэ нь эргээд таны арьсыг дотроос нь сайжруулж, байгалийн булбарай, гэрэлтсэн болгоно.

6. Энэ нь таны хуйханд сайн

Хоол тэжээлэндээ хушга нэмэх нь таны хуйхны арьсанд ч тустай. Хушга дахь антиоксидант болон эрүүл өөх тосны хүчлүүд нь үсний уутанцарыг эрүүлжүлж, үсийг илүү гялалзсан, толигор болгодог. Нэмж хэлэхэд хушга идэх нь таны хуйхыг эрүүл болгож, хаг, загатнааг арилгахад тусална.

Та хоол хүнсэндээ хушга хэрэглэдэг үү?

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!