Азийн орнуудын гоо сайхны ер бусын 8 стандарт

Гоёмсог сэтгүүл, загварын шоу болон дэлхийн гоо үзэсгэлэнгийн стандартаас гадна үндэстэн бүр эмэгтэй хүний гоо үзэсгэлэнтэй холбоотой өөрийн гэсэн өвөрмөц онцлог, уламжлал, зан заншилтай байдаг. Жишээлбэл, бусад орны хүмүүс шүдээ тэгшлэхэд их мөнгө зарцуулдаг бол Японд эмэгтэйчүүд шүдээ арзгар соёотой харагдуулахын тулд мөнгө төлдөг. Тиймээс гоо үзэсгэлэн бол харьцангуй нэр томъёо гэж хэлж болох юм.

Бид танд азийн бүс нутгийн хамгийн ер бусын гоо сайхны стандартын мэдээллийг хүргэж байна. Хэдийгээр тэдний зарим нь түүхэн үндэстэн боловч зарим эмэгтэйчүүд өнөөг хүртэл уламжлалыг дагаж мөрдсөөр байна.

1. Өтгөн нийлсэн хөмсөг (Тажикистан)

Дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүд хөмсгөө зулгааж, засаж, шивүүлж төгс хэлбэртэй болгодог бол Тажикистаны эмэгтэйчүүдийн хувьд байгалийн хөмсөг нь гоо сайхны уламжлалт шинж тэмдэг юм. Хөмсөгөө өтгөн болгохын тулд охидууд “усма” хэмээх тусгай навчит ногоон ургамлыг хэрэглэдэг бөгөөд хөмсөгний хоорондох зайг өнгөөр будаж, хөмсөг үүсгэдэг. Тэдний эцэг эхчүүд охидуудынхаа хөмсөгийг бага наснаас нь эхлэн арчилдаг.

2. Хүзүүгээ сунгах (Тайланд)

Урт хүзүү нь Каян овгийн эмэгтэйчүүдийн бэлгэдэл юм. Энэ уламжлал өөр өөр үндэс суурьтай байдаг бөгөөд эхний үед энэ нь эмэгтэйчүүдийг боолчлолоос хамгаалж байсан гэж олон хүн үздэг. Гэсэн хэдий ч зарим хүмүүс эмэгтэйчүүд урт хүзүүгээрээ нутгийн ардын аман зохиолын чухал дүр болох луутай адилхан гэж хэлдэг. Охидууд 5 настайгаасаа эхлэн гуулин цагариг зүүж эхэлдэг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам хүзүүгээ уртасгадаг цагирагнууд нь олширдог.

3. Шүдээ хуурайдах (Индонез)

Балид амьдардаг хүмүүсийн хувьд шүд хуурайдах нь уламжлалт зан үйл юм. Үүнийг гол төлөв өсвөр насныхан ‘муу ёрын сүнснээс зайлуулах’ зорилгоор хийдэг. Уг процедурын дараа өсвөр насныхан гэрлэхэд бэлэн болдог аж. Зарим хүмүс нь эх орноосоо хол байсан ч энэ зан үйлийг хийсээр байдаг байна.

4. Хөлийн урт хумс (Энэтхэг)

2015 онд Энэтхэгийн иргэн Шридхар Чиллал Гиннесийн номонд нэг гарынхаа хумсыг ургуулж хамгийн урт хумстай хүнээр бичигджээ. Гэсэн хэдий ч Энэтхэг эмэгтэйчүүд дэлхийн чиг хандлагаас ялгаатай нь урт бас өнгөөр будсан хөлийн хумсыг алдартай гэж үздэг.

5. Зүрх хэлбэртэй нүүр (Өмнөд Солонгос)

Өмнөд Солонгос нэг хүнд ногдох гоо сайхны мэс заслын тоогоор дэлхийд тэргүүлдэг. Нүүрний хэлбэр нь Өмнөд Солонгосын хамгийн алдартай гоо сайханы мэс заслын эхний 3-т багтдаг. Эмэгтэйчүүд ийм хэлбэрийн нүүртэй болохын тулд эрүүний яс болон арьсыг бүхэлд нь засуулдаг байна.

6. Яеба – муруй шүд (Япон)

Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс шүдээ тэгшлэхэд маш их мөнгө зарцуулдаг бол Японд эсрэгээрээ байдаг. Эмэгтэйчүүд шүдээ хааш яаш болгохын тулд мөнгө төлдөг. Энэ хандлагыг яеба буюу “давхар шүд” гэж нэрлэдэг. Энэхүү хандлага нь эмэгтэйчүүдийг залуу харагдуулдаг тул Япон охидын дунд түгээмэл байдаг.

7. Хар шүд (Япон)

Шүдийг харлуулах буюу ‘ohaguro’ гэдэг нь Японы шүдээ төмрийн шингэн хар будагаар будах заншил юм. Одоогийн байдлаар энэ заншилыг тэд ашигладаггүй боловч Японы түүхэнд хар шүдийг үзэсгэлэнтэй гэж үздэг байсныг тэмдэглэх нь зүйтэй. Охагуро бол эмэгтэйчүүд гоо үзэсгэлэн, гэрлэхэд бэлэн байгаагаа харуулахын тулд ихэвчлэн ашигладаг бэлгэдэл байв.

8. Хамрын боолт (Иран)

Иранд хамрын мэс засал маш их тархсан тул Ираныг “хамрын мэс заслын эх орон” гэж нэрлэжээ. Хагалгааны дараах хамрын боолт нь “нэр төрийн боолт” гэсэн тусгай нэртэй байдаг. Эмэгтэйчүүд үүнийг нуухыг оролддоггүй, харин үүнийг сүүлийн үеийн хамрын мэс заслынхаа нэг илрэл хэмээн бахархалтайгаар харуулдаг. Тэдний зарим нь мэс засал хийснийхээ дараа ч гэсэн ийм төрлийн хагалгаанд хамрагдах боломжтой гэдгээ харуулахын тулд эд баялгийн бэлгэдэл болгон боолт ашигласаар байдаг.

Таны хувьд энэ жагсаалтаас хамгийн ер бусын гоо сайхны стандарт юу байсан бэ?

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!