Танихгүй 3 залуу араас нь дагаж байсан эмэгтэйд тохиолдсон явдал

Дэйн Уикс бол зоригтой, эелдэг хүн бөгөөд тусламжийн дуудлагад хариулахад үргэлж бэлэн байдаг. Тэрээр нэг шөнө түүнд үл таних эмэгтэйгээ туслаач гэж гуйжээ. Тэрээр энэ түүхийг твиттер хуудсандаа дэлгэрэнгүй бичсэн бөгөөд олон хүн түүний сайхан сэтгэлийг үнэлсэн байна. Энэхүү туршлага нь Дэйнийг эмэгтэйчүүдийн ертөнцтэй танилцах боломжийг олгосон бөгөөд тухайн эмэгтэй түүнд “эмэгтэйчүүд бидэнд ийм орчныг эрчүүд бүтээсэн учраас ийм айдас дунд амьдрах ёстой” гэж хэлжээ.

Бид та бүхэнд нэгэн сайхан сэтгэлт залуугийн болсон явдлаа хуваалцсан нийтлэлийг хүргэж байна.

Би тэр шөнө эмэгтэйг ирэхээс хэдэн минутын өмнө галт тэрэгний буудалруу явж байсан бөгөөд нэг эмэгтэй над руу ойртон ирээд намайг чанга тэврээд” Намайг мэддэг юм шиг аашлаарай. Гурван залуу намайг дагаад байна гэж хэлсэн юм. Би хамт байж байгаад алхсаар гэр лүүгээ явлаа.

Тухайн үед тэр эмэгтэйн тэврэлт яг л таньдаг хүнээ тэвэрч байгаа мэт бодитой мөн араас нь 3 залуу маш сэжигтэй дагаж байсан юм. Би алхаж, түүнтэй ярьж байхдаа тэр айж байгааг нь ойлгосон. Тэр “Би гэртээ харих ёстой хүү дээрээ очих ёстой” гэж хэлсээр байсан. Тэр айсандаа намайг тэвэрч гарнаас минь атгасан. Дараа нь түүнд ичгэвтэр санагдсан бололтой надаас уучлал гуйсан юм.

Энэ нь надад ямар ч төвөг учруулаагүй. Энэ явдал надад сайхан сэтгэгдэл төрүүлсэнийг би хэлэх ёстой байх. Хамгийн сонин нь юу вэ гэвэл би галт тэрэгний буудалруу хэзээ ч тэр замаар явж байгаагүй зүгээр л нохойгоо салхилуулангаа өөрийн мэдэлгүй тэр замыг сонгосон. Тийм учир тэр үед би түүнтэй тааралдах ёстой байсан юм болов уу гэж бодож байна. Ийм явдал надад урьд өмнө хэзээ ч тохиолдож байгаагүй. Намайг бага зэрэг сандаргасан зүйл болсон болохоор найзынхаа гэрт очиж тайвширсан юм. Бид дугаараа солилцсон бөгөөд би түүнд хэрэв ойр байх юм бол хэзээд туслахад бэлэн гэдгээ хэлсэн.

Түүний гэртээ харих зам нь харанхуйд галт тэрэгний зам доогуур алхдаг бөгөөд үүнээс өөр арга байхгүй. Тэр надад дахин залгах болно гэж хэлсэн бөгөөд түүнийг залгана аа гэж найдаж байсан.

Дараагаар нь түүнтэй холбогдох үед түүнийг галт тэргэнд 3 танихгүй залуу нүд салгалгүй түүнрүү ширтэж байсан бөгөөд буухад нь дагаж буусан юм. Дэлгүүр ороход нь тэднийг явчихна гэж найдсан боловч тэд гарах үед пиццаны дэлгүүрт зогсож л байв.

Тэр хурдан алхаж, эмэгтэйчүүдтэй тааралдсан ч өөр эмэгтэйг аюулд оруулахыг хүсээгүй. Тэр өөр 2 эрийг харсан болов ч тэд чанга дуугаар бие биенээ харааж байсан учир очиж чадаагүй. Дараагаар нь тэр намайг харсан бөгөөд миний нүүрэнд инээмсэглэл тодорч байсныг анзаарч хараад надад туслах болно гэж тэр мэдсэн. Тэр уучлалт гуйж, түүний санамсаргүй тэврэлтийн хариуд намайг ямар их цочирдсоныг мэдэрсэн гэх зэргээр болсон явдлыг маш тайвнаар бүгдийг нь ярьсан.

Би 5 настай хүүтэй нь уулзахад, Тэр надад “Баярлалаа, эрхэм ээ” гэж хэллээ. Хэрэв түүнд галт тэрэгний буудлаас гэр рүүгээ алхах хүн хэрэгтэй бол хэзээд бэлэн байх болно гэж би түүнд хэллээ. Зарим шөнө оройтож ажил хийдэг байсан болохоор ээж нь талархаж байсан.

Хэрэв тэр үед би түүнтэй таараагүй байсан бол яах байсан бол? Хэрэв би тэр замаар яваагүй байсан бол яах байсан бол гэх мэтчилэн бид хоорондоо ярилцан гайхаж тэр надад тэр оройн баатар минь болсонд баярлалаа гэж хэлсэн.

Энэ түүхийг уншаад танд ямар санагдаж байна вэ? Та үүнтэй төстэй зүйлтэй тулгарч байсан уу? Үүнийг хэрхэн даван туулснаа доорхи сэтгэгдлүүдэд бусадтай хуваалцаарай.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!