Та яагаад хүүхдүүддээ нүүрээ будахыг нь зөвшөөрөх ёстой вэ?

Хүүхдүүд эцэг эхийнхээ хувцсыг өмсөж, ээжийнхээ уруулын будгийг түрхэж, нүүрнийхээ энд тэнд бага зэрэг нүдний тенээр будаж насанд хүрсэн хүн болж тоглох дуртай байдаг. Гэхдээ жаахан хүүхэд болон өсвөр насныхан нүүрээ будах нь маргаантай сэдэв хэвээр байна. Хүүхдүүдэд ийм бага наснаасаа гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвшөөрөх нь үнэхээр зөв үү?

Бид бага насны хүүхэд нүүрэндээ нүүрний будаг түрхэх нь тийм ч муу зүйл биш гэдгийг харуулсан зарим хүмүүсийн нийтлэлийг хүргэж байна.

1. Нүүр будалт нь тэдний өөрийгөө үнэлэх үнэлэмжид сайнаар нөлөөлдөг.

Нэгэн судалгаагаар Америкийн 12-17 насны өсвөр үеийнхний 42-56% нь өөртөө итгэлтэй болохын тулд гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг гэжээ. Нэгэн профессор хэлэхдээ хүүхдүүд өөрсдийгөө илэрхийлэх зүйл хийх бие махбодоороо бахархах нь сайн хэрэг бөгөөд энэ нь тэдэнд өөрийгөө таниулах боломжийг олгодог гэсэн байна. Гэсэн хэдий ч эцэг эхчүүд хүүхдүүдэд нүүр будалт бол зөвхөн тоглоомын хэлбэр эсвэл гадаад төрхийг нь сайжруулах арга зам гэдгийг заах нь чухал юм. Үүнийг бүхэлд нь тэдний өөрийгөө үнэлэх үнэлэмж гэж үзэх ёсгүй.

2. Хүүхдүүд нүүрээ будах нь тийм ч муу биш, харин насанд хүрэгчдийн хэвшмэл ойлголт нь хор хөнөөл учруулж болзошгүй юм.

Ихэнх хүмүүс нүүр будалт нь дур булаам байдалтай холбоотой байдаг тул хүүхдүүдэд тохиромжгүй гэж үздэг. Гэхдээ нийгэм болон насанд хүрэгчдийн таамаглал нь эдгээр сөрөг сэтгэгдлийг төрүүлдэг. Нэгэн мэргэжилтэн гоо сайхны бүтээгдэхүүнээр өөрийгөө илэрхийлэх нь буруу зүйл биш гэж бичжээ. Нэгэн ээж хэлэхдээ “Хүүхдийн гадаад төрхөөрөө хөгжилдөж байгааг хараад Энэ бол тэдний бие. Эцэг эх нь үүнд сэтгэл хангалуун байгаа л бол бид ч бас тийм байх ёстой.” гэсэн байна.

3. Энэ нь тэдэнд бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх боломжийг олгодог.

Хүүхдийн нүүр будалтын туршлагатай мэргэжилтний хэлснээр эдгээр нь бяцхан хөвгүүд, охидод гялалзсан өнгөөр тоглож, нүүрэндээ хээ зурах боломжийг олгодог. Эдгээр нь өөрийгөө илэрхийлэхийг өдөөдөг гэмгүй үйлдлүүд юм.

4. Тэд бага наснаасаа эрүүл будалт хийх дадал зуршил, дадлагын талаар мэдэж авах боломжтой.

Гоо сайхны бүтээгдэхүүнийг хүүхдүүддээ эрт танилцуулах нь тэдэнд аль бүтээгдэхүүн нь насандаа тохирсон, арьсанд аюулгүй байдгийг сурах боломжийг олгодог.

Нүүр будалтын хэрэгслийг ашиглах, нүүрээ өдөр бүр угаах гэх мэт нүүрний эрүүл ахуйн талаар тэдэнд заах нь чухал юм.

5. Нүүр будалтанд дуртай мөн олон төрлийн бүтээгдэхүүн сонирхдог хүүхдүүдийг шүүмжлэхээс илүү хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Судалгаагаар 12-14 насны америк хүүхдүүдийн 30% -иас 54% хүртэлх нь нүдний харандаа уруул өнгөлөгч зэргийг хэрэглэдэг болохыг тогтоожээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүүхдүүд эдгээр бүтээгдэхүүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр харж судлдаг бөгөөд мэдээллийн хэрэгсэл нь хүүхдүүдийн дунд нүүр будалт ихээр хэрэглэх гол хүчин зүйл болдог гэжээ.

Эцэг эхчүүд ч тэдний сонирхлыг хүлээн зөвшөөрч энэ талаар нээлттэй ярилцсанаар зарим зүйлд хязгаарыг тогтоож, эрүүл гоо сайхны зуршилд зөв удирдан чиглүүлэх боломжтой болно.

Та анх хэдэн настай байхдаа нүүр будалт хийж үзсэн бэ? Дээр дурдсан зүйлүүдтэй та санал нийлэх үү эсвэл санал нийлэхгүй байна уу?

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!