Шөнийн цагаар машин жолоодох үед аюулгүй байдлыг хангах 10 зөвлөгөө

Судалгаагаар 25 жолооч тутмын 1 нь шөнийн цагаар жолоо барьж байхдаа жолооны ард зүүрмэглэдэг гэжээ. Үүгээр ч зогсохгүй энэ үеэр жолооч нарт зэрлэг амьтантай мөргөлдөх магадлал их байдаг гэнэ. Хэрэв та болгоомжтой жолоодож, хамгаалалтын бүсээ хийвэл эдгээр болзошгүй аюулаас зайлсхийх боломжтой. Шөнө орой зам хоосон байна гэдэг нь хаазаа тултал гишгэж, аюулгүй байдлаа мартаж болно гэсэн үг биш юм.

1. Автомат машинаа зогсоогүй байхад нь ухрах араандаа бүү хийгээрэй

Ихэнх машинд энэ нь зүгээр байж болох ч автомат хурдны хайрцагтай бол энэ нь маш хортой. Хэрэв та машинаа бүрэн зогсоохоос өмнө ухрах араанд шилжүүлвэл тоормос гишгээгүй байхад машин өөрөө зогсдог. Энэ нь таны тоормосыг гэмтээж, шөнө дунд явж байх үед огцом зогсох магадлалтай.

2. Хоёр эгнээ бүхий хурдны замаас зайлсхий

Эдгээр зам нь ихэнх нь гэрэлтүүлэггүй тул жолоочийн нүд харанхуйд дасаж эхэлдэг. Зөрөх машины хурц гэрэл жолоочийн нүдэнд нөлөөлж төөрөгдүүлдэг учир хаа нэг тийшээ салах салаа зам эсвэл муруй зэрэгээр эргэх үед маш аюултай болдог. Тиймээс уг замаар өдрийн цагаар явж байхыг зөвлөж байна.

3. Хянах самбарынхаа гэрлийг багасгах

Ингэсэнээр та шөнө жолоо барьж байхдаа замруугаа анхаарлаа хандуулж чадна. Энэхүү тод гэрлүүд нь таны анхаарлыг сарниулан улмаар осолд хүргэх аюултай.

4. Цацруулагч линзтэй нүдний шил зүүж болохгүй

Энэ нь таны нүдэнд шаардлагагүй тусгалыг тусгаж таны анхаарлыг сарниулдаг. Тиймээс та шөнийн цагаар жолоо барьж байхдаа ийм төрлийн нүдний шил зүүх нь аюултай юм.

5. Сонин ашиглан салхины шилээ цэвэр байлгаарай

Сонин нь таны машины шилийг гэмтээх ширүүн материал агуулаагүй тул энгийн алчуурнаас илүү сайн цэвэрлэдэг. Түүнчлэн өнөө үед сонингийн үйлдвэрүүд газрын тосны будаг хэрэглэхээ больсон учир таны машины шилэн дээр хар бэх огт үлдэхгүй.

6. Зайгаа барьж, хурдаа багасгаарай

Та хурдны зам эсвэл хотын замаар явж байгаа эсэхээс үл хамааран шөнийн цагаар зайгаа барьж, хурдаа багасгах нь маш чухал юм. Та өдрийн гэрэлтэй үед хурдтай явдаг рефлексээрээ шөнийн цагаар явах нь таныг осолд хүргэж болзошгүй байдаг бөгөөд замын гэрэл болон бусад машинуудын гэрэлд анхаарал тань сарнидаг.

7. Та ослын гурвалжин авч яваарай. Энэ нь танд тусламж хэрэгтэй үед хэрэг болно

Та машинаа хичнээн сайн барьж байгаагаас үл хамааран дугуй хагарах эсвэл өөр гэнэтийн зүйл тохиолдож болно. Ийм учраас ослын гурвалжин, гар чийдэн, тодруулагчтай хүрэм, холбогчтой байх нь танд маш чухал юм. Энэ нь танд хэрэгцээтэй үед тус хүргэх хамгийн гол хэрэгслүүд болно.

8. Гэрлээ цэвэр байлга

Бохир гэрэл нь шөнийн цагаар замыг улам бүдэг харагдуулж, гэрэлтүүлгийг бууруулдаг. Тиймээс та гэрээсээ гарахаасаа өмнө тэдгээрийг цэвэрлэж мөн цэвэрлэгээний хэрэгсэл авч явах ёстой. Хэрэв тэд шавартай замаар явж явсан бол шатахуун түгээх станц дээр зогсоод цэвэрлэж ч болно.

9. Аюулгүй байдлын үүднээс GPS ашиглах

Цаг агаар тийм ч таатай биш байвал танд тодорхой заавар өгөх GPS төхөөрөмж хэрэгтэй болно. Та замаа сайн мэддэг байсан ч цаг агаар муутай гэрэлтүүлэггүй харанхуй газар таныг төөрөгдүүлж болзошгүй юм. Тиймээс та үүнийг ашиглаж байх хэрэгтэй.

10. Тод гэрэл ашиглахаас бүү ай

Тод гэрэл нь хөдөө орон нутагт эсвэл задгай замд машин жолоодоход тохиромжтой. Олон гэрлэн дохио байхгүй учир тод гэрэл нь урд талын зам, амьтадтай таарах магадлалыг илүү сайн гэрэлтүүлдэг. Гэсэн хэдий ч өөр машин дагаж явах эсвэл эсрэг талаас машин ойртох үед та гэрлээ шилжүүлэх хэрэгтэй.

Та шөнө машин жолоодож байхдаа асуудалд орж байсан уу? Жолооны ард байхдаа нүдээ аньж, нойр хүрэхэд тань юу тусалдаг вэ?

error: Мэдээлэл хамгаалагдсан !!