Бараг л нобелийн шагнал хүртээмээр таны гал тогоонд зориулсан заль мэхнүүд

Мэргэжлийн тогооч болон хоол хийх дуртай хүмүүс өөрсдийнхөө ажлыг хөнгөвчлөх олон аргыг мэддэг. Үүнээс гадна тэд үргэлж шинэ зүйлсийг туршиж олон гайхалтай аргыг шинээр мэдэж авч байдаг.

Бид та бүхэнд таны гал тогоонд зориулсан гайхалтай аргуудыг бэлтгэн хүргэж байна.

1. Савны тагийг дээш харуулах

Бид хоол хийх үед давс амтлагч хийхээс эхлээд тагыг нь байнга сөхөх хэрэг гардаг бөгөөд  яг энэ үед тагийг хаана тавихаа мэддэггүй. Хэрэв тагийг бариул хэсгээр дээш харуулан тавибал эргэлдэж гулгаад улмаар унах эрсдэлтэй. Мөн доош харуулан тавибал ууршсан ус эсвэл шөлний хэсэг нь таны гал тогооны шүүгээ болон тавиур дээр урсаж толбо болон үлддэг. Харин та ийм зүйлсээс зайлсхийхийн тулд тагийг дээш нь харуулаад зураг дээрх шиг тогооныхоо бариул хэсэгт нэг хэсгийг тогтоож нөгөө хэсгийг тавиур дээр байрлуулаарай. Энэ нь танд илүү аюулгүй арга байх болно.

2. Алим хуваагч нь мөөг хэрчихэд тохиромжтой

Та үүгээр зөвхөн жимс зэргийг хэрчихээс гадна мөөгийг маш амархан хэрчих боломжтой.

3. Та мөн мөөгийг шорлогны төмөрт хатган амарханаар хэрчиж болно

Олон тооны мөөгийг хэрчих хамгийн энгийн арга бол шорлогны төмөр ашиглан хэрчих явдал юм.

4. Ширхэгтэй бүтээгдэхүүнийг ашиглахдаа үүнийг ашиглаж болно

Хэрэв танд хуурай бүтээгдэхүүнээ хадгалах сав байхгүй бол эсвэл зугаалганд явах гэж байгаа бол ууттай бүтээгдэхүүнийхээ дээрээс усны сав эсвэл ундааны савны дээд талыг ашиглан хадгалах сав хийж болно.

5. Та ургамлын тосны бөгжтэй тагийг авах гэж яарах хэрэггүй

Ихэнхдээ сүү болон ургамалын тосны саванд ийм таг байдаг. Үүнийг авахад бага зэрэг хүндрэлтэй байдаг ч энэхүү таг нь бидэнд бүтээгдэхүүнийг хэмнэх боломжийг бүрдүүлдэг. Тиймээс та бөгжийг дээш сөхөж жижиг бэхэлгээнүүдийн аль нэгийг эсвэл өөртөө тааруулж салгахад л болно.

6. Шанцайны ургамал, өргөст хэмх, нимбэг зэргийг усанд байлгаж болно

Та бага зэрэг харласан эсвэл зөөлөрсөн хүнсний ногоог мөстэй усанд хийж тавивал илүү хурдан сэргэдэг.

7. Та кивиг холигчоор хальсалж болно

Та кивины дотор талыг холигч ашиглан хувааж хальслах боломжтой.

8. Хэрэв та өндөгний цагааныг нь шараас салган шарвал төгс амттай болно

Хэрэв та өндөгний шарыг шарж идэх дургүй бол болгоомжтой хагалан салгаж аваад цагааныг шарсны дараагаар хольж хэрэглэвал илүү сайхан амттай болдог.

9. Хүүхдийнхээ идэх лууванг тугалган цаасаар хальсалж болно

Ердийн тугалган цаасыг бөмбөг хэлбэртэй болгоод хүүхдийн лууванг үрж хальслахад хялбар байдаг.

10. Та термометрийг тавган дээр хавчаараар бэхлэх боломжтой

Зарим үед та хүүхдийнхээ хоолны температурыг хянах шаардлагатай болдог тиймээс гараараа барьж өөртөө төвөг удахгүйн тулд үүнийг зүгээр л хавчаараар тогтоох боломжтой.

11. Ууттай хүнснийхээ усыг шүүхэд сэрээ тусална

Та ууттай хүнсээ барих шаардлагагүй зүгээр л угаагч цоргоноосоо сэрээгээр бэхлэн усыг доош гоожуулахад л болно.

Танд гал тогоондоо ашигладаг өөр онцгой аргууд байдаг уу? Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!