Аз нь хаячихсан өдөр тохиосон бүтэлгүй хүмүүсийн зургууд

Бидний хамгийн азгүй, онцгүй өдөр бусад хүмүүсийн муу өдрүүдтэй харьцуулахад өчүүхэн бэрхшээлээс өөр зүйл биш байдаг. Галт уулын гоо үзэсгэлэнг бишрэхийн тулд 13 цаг нисч иртэл зөвхөн манантай өдрийн гэрч болсон гэж төсөөлөөд үз дээ. Хэрэв энэ танд тийм ч сүртэй биш санагдаж байвал гэнэт таны машины дээрээс мод унах эсвэл дөнгөж хөлд орж байгаа хүүхэд тоглож байхдаа таны урд шүдийг унагасан нь таны бодлыг өөрчилж магадгүй юм.

Иймэрхүү таагүй өдрүүд бидний сайн өдрүүдийн эхлэл болж байдаг. Ингээд хүмүүст ямар хачин жигтэй явдлууд тохиолдож байсныг хамтдаа сонирхоцгооё.

1. “Өвөө маань шинэ цамц бэлгэнд авсан боловч аль хэдийн яг адилхан цамц өмсчихсөн байлаа.”

2. “Усанд живсэн утсыг хайх гэж ороод машинаа живүүлжээ.”

3. “Миний цүнхэнд байсан чихэрлэг, исгэлэн соус буудчихжээ.”

4. “Байгаль эх энэхүү BMW-г хөрвөх чадвартай байлгахаар шийдсэн.”

5. “Ээ новш, эхнэр маань над руу хараад инээхээ болихгүй байсан.”

6. “Хэн нэгэн миний дугуйг өөрийн унадаг дугуйн түгжээгээр түгжчихсэн.”

7. “Галт уулын үндэсний цэцэрлэгт хүрээлэнг үзэхийн тулд Хавай руу 13 цаг нисч ирсэн. Гэтэл манан буугаад юу ч харагдаагүй.”

8. “Миний тагтан дээр будагтай лааз унагаж, шүүрээр арчих гэж оролдсон байдал”

9. “Хэн нэгэн үдээс хойш их л ууртай байна.”

10. “Ойд утсаа алдчихаад дараа нь олсон. Гэхдээ нэг машин түрүүлээд олчихсон байсан. ”

11. “Нохой шиг суусан 2 долоо хоногийн ажлаас дөнгөж ирээд гаражийнхаа шүүгээнд арын шилээ хагалав.”

12. “Бэр эгч маань миний агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүрийг сольж өгсөн юм. Гэтэл саяхан шүүлтүүрийг уутнаас нь гаргалгүй хийсэн зургаа надад явуулсан. Гэтэл би үүнийг 6 сарын турш өдөр бүр хэрэглэсэн …”

13. “Хулгайчид миний жолооны хүрдийг хулгайлсан, одоо би зөвхөн шулуун жолоодож чадна.”

14. “Хадмууд биднийг оройн хоолонд урьсан. Энэ урхи байж”

15. “Би 6 долоо хоног нэлээд үнэтэй бие засах газрын суултуур захиалаад хүлээж байсны эцэст үйлчлүүлэгчийнхээ гэрт байрлуулахаар болов. Эцэст нь ирлээ. “

16. “Би дээвэр хийдэг бөгөөд ажиллах хугацаандаа заавал бээлий өмсөх ёстой. Таван сарын дараа”.

17. “Үсний хайч байхгүй болсон”

18. “Миний бодлоор зарим шувууд өчигдөр шөнө миний машин дээгүүр баасны найр хийсэн бололтой”

19. “Манай дарга хэрчигчийг ашиглахаас өмнө ширээн дээр нь бэлэн мөнгөний дугтуй байсныг мэдээгүй.”

20. Өө, үгүй ээ!

21. “Миний 11 сартай хүү дөнгөж сая тоглоомоороо нүүр рүү цохиж, шүдийг минь хугалав.”

Таны сайн өдрийг муу өдөр болгож чадах ганц зүйл юу вэ? Таны авч байсан хамгийн муу бэлэг юу вэ? Энэ тухай коммент хэсэгт бидэнд хэлээрэй.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!