Хоёр дахь хүүхдээ төрүүлэхийн өмнө ээж бүрийн мэдэх ёстой 10 зүйл

Жирэмсэн үед эмэгтэйчүүдийн үтрээ 9 сарын дотор хэмжээнээсээ 500 дахин том болж, төрсний дараа анхны хэмжээндээ очдог. Мөн энэ үед олон эмэгтэйчүүдийн ой санамж бага зэрэг муудаж амархан юм мартаж эхэлдэг. Гэсэн хэдий ч ээжүүд үүнийг хоёр дахь, бүр гурав дахь гээд олон удаа даван туулсаар байдаг.

Жирэмслэлт бүр өөр өөр байдаг бөгөөд хоёр дахь нь бүр ч илүү чухал юм. Бид та бүхэнд хоёр дахь жирэмслэлт анхныхаас ямар ялгаатай байдаг талаар чухал мэдээллүүдийг хүргэж байна.

1. Хоёр дахь жирэмслэлт нь таныг улам ядраах болно

Таны анхны жирэмслэлт ямар их эрч хүчтэй байсныг санаж байна уу? Энэ бол таны амьдралын онцгой үе байсан бөгөөд та нөхөр, найз нөхөд, гэр бүлийнхнээсээ маш их халамж авч байсан байх. Гэхдээ 2 дахь жирэмслэлтийн үед та болон таны нөхөр анхныхаа хүүхдийг асрах хэрэгтэй учир тийм ч их анхаарал халамж, цаг зарцуулдаггүй.

Жирэмслэх үед эмэгтэйчүүдийн бие прогестерон хэмээх даавараар дүүрч, төрөх үеийн бие махбодийн өөрчлөлтөнд бэлэн болдог. Энэхүү дааврын нөлөө нь биеийг маш их ядраадаг учир анхны хүүхдээ асрах мөн ойр зуурын ажил гээд ээжүүд маш их ачаалалтай тулгардаг.

2. Төрөлт өөр замаар хийгдэж болно

Анхны төрөлт нь таны 2 дахь төрөлтөөс ялгаатай байж болно. Та анхны төрөлтөөсөө маш олон зүйл мэдэж авч туршлагатай болох хэрэгтэй. Хэрэв та анхны төрөлтөө кесар хагалгаагаар төрсөн бол дараагийн удаад ч бас ингэж төрөх магадлалтай. Гэхдээ хүн бүр өөр өөр байдаг.

3. Та хүүхдийнхээ хөдөлгөөнийг нэлээд эрт мэдрэх болно

Эхний жирэмслэлтийн үед та хүүхдийнхээ анхны хөдөлгөөнийг ихэвчлэн зургаагаас хорин тав дахь долоо хоногийн хооронд мэдэрдэг. Хоёр дахь жирэмслэлтийн үед та хүүхдийн хөдөлгөөнийг 13 долоо хоногоос эхлэн мэдэрч чадна. Учир нь та урдны жирэмслэлтээсээ бага зэргийн туршлага суусан учир тэдний мэдрэмжийг хурдан мэдэрдэг.

4. Гэдэс тань нүдэнд харагдахуйц илт томорч магадгүй

Анх жирэмсэн болсон олон эмэгтэйчүүдийн хувьд ихэвчлэн хоёр дахь гурван сард гэдэс томордог бөгөөд эхний 3 сард огт мэдэгддэггүй. Харин хоёр дахь жирэмслэлтийн үед анхныхаас нилээн эрт хугацаанд гэдэс томордог. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь хэвлийн булчин бага зэрэг сунаж, анхныхаа хэмжээнд эргэж ороогүй байх магадлалтай холбоотой юм.

5. Өглөө огт өвдөхгүй эсвэл маш хүчтэй өвдөж болно

Хоёр дахь жирэмслэлтийн үед бүх зүйл анхныхтайгаа адил биш байж болно. Тиймээс өглөөний өвдөлт нь маш хүчтэй байж магадгүй. Зарим эмэгтэйчүүдэд огт өвддөггүй харин заримд нь маш хүчтэй мэдрэгддэг. Энэ хүн хүний биеийн онцлогтой холбоотой юм.

6. Хөхний эмзэглэл буурч эсвэл бүр эмзэглэлгүй байж болно

Анхны жирэмслэлтийн үед хөх маш эмзэг байдаг тул хөхний даруулга зүүхэд хэцүү байдаг. Гэхдээ эмэгтэйчүүдийн хоёр дахь жирэмслэлтийн үед хөх тийм ч мэдрэмтгий байдаггүй ба хэмжээ нь огцом өөрчлөгддөггүй.

7. Хоолны дуршил

Хоёр дахь жирэмслэлтийн үеэр хоолонд дурлах эсвэл дургүй болох нь анхныхтай адил байдаггүй. Өөрөөр хэлбэл та хоолны дуршилын талаар тэс өөр зүйл мэдэрч магадгүй.

8. Хүүхэд тань бага зэрэг доошоо тэлнэ

Эхний жирэмслэлтийн дараа хэвлий ба аарцагны булчин суларсан байна. Та эхний жирэмслэлтийн үедээ өндөр тээж байсан байж магадгүй. Харин хоёр дахь жирэмслэлтийн үед булчингууд өмнөх шигээ чанга биш байдаг. Энэ нь эргээд аарцагны орчим даралт, өвдөлт үүсгэж болзошгүй учир та гэдсээ байнга тэврэх шаардлагатай болж магадгүй юм.

9. Төрсний дараах агшилт нь илүү хүчтэй, өвдөлттэй байж болно

Хүүхдээ төрүүлсний дараа үтрээгээ анхны хэмжээнд нь оруулахын тулд шаргуу хичээх шаардлагатай болдог. Та анхны хүүхдээ төрүүлсний дараа сарын тэмдгийн өвдөлттэй төстэй зөөлөн өвдөлтийг мэдэрсэн байх. Гэхдээ эдгээр өвдөлт нь хоёр дахь жирэмслэлт болон түүнээс хойших хугацаанд илүү хүндэрдэг. Мөн та хүүхдээ хөхүүлэх үедээ хамгийн ихээр мэдэрч магадгүй юм.

10. Хоёр дахь жирэмслэлт нь нурууны өвдөлтийг өдөөж болно

Жирэмсэн үед бие махбодид ихээр ялгардаг олон дааврын нэг бол релаксин юм. Үүний үүрэг бол булчин, үе мөчийг сулруулж төрүүлэхэд биеийг бэлтгэх явдал юм. Ялангуяа анхны жирэмслэлтийн үеэр таны нуруугаар өвдөж байсан байх. Та төрсний дараагаар булчингаа агшааж дасгал хөдөлгөөн сайн хийхгүй бол дарааагийн жирэмсэлтээс таны нуруу илүү их өвдөх магадлалтай.

Таны 2 дахь жирэмслэлт таны биед нөлөөлөх процесс нь илүү байдаг гэсэн судалгааны талаар та сонсож байсан уу? Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!