Нярай хүүхдүүдийн талаар илүү сайн ойлгоход тань туслах 10 зөвлөгөө

Хүүхэд төрсний дараа гэр бүлийн бүх гишүүдийн амьдрал өөрчлөгдөж эхэлдэг. Тэд бидний амьдралыг гэрэл гэгээтэй болгодог боловч бид зарим үед хүүхэддээ хэрхэн хандаж тайвшруулах учраа олдоггүй. Хүүхдийн биед яг юу болж байдаг, хөгжлийн үе шат бүрт юу хүлээж байгааг мэдэх нь (хүүхдийн эмч нар үүнд ихээхэн тус болно) эцэг эх хүн бүрт хэрэгтэй.

Бид та бүхэнд нярай хүүхдүүдийн талаарх зарим мэдээллийг хүргэж байна. Энэхүү мэдээлэл нь шинэхэн ээж аавд илүү их тус болно.

1. Тэдний үс төрснөөс хойш унаж өөр үс ургаж эхэлдэг

Хэрэв эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ төрснөөс хойш эхний 6 сарын хугацаанд үс нь унаж эхэлснийг анзаарч эхэлбэл санаа зовох хэрэггүй. Америкийн хүүхдийн анагаах ухааны академийн мэдээлж буйгаар энэ хугацаанд ийм зүйл тохиолдох нь хэвийн үзэгдэл юм. Энэ үйл явц нь дааврын өөрчлөлт, нуруугаараа хэвтэж унтдагтай холбоотой байж болох юм. Энэ бол нялх хүүхдийн унтдаг хамгийн түгээмэл байрлал бөгөөд тэд ингэж унтах ёстой гэдгийг санаарай.

Судлаачдийн үзэж байгаагаар хүүхдэд 6-12 сарын дараа шинэ үс ургадаг. Тэр үед бяцхан үр тань нь шинэхэн үстэй болно. Хэрэв таны хүүхдийн үс хэт их улайх, хальсрах гэх мэт хачирхалтай зүйл анзаарсан бол хүүхдийн эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй.

2. Тэд хамраа цэвэр байлгахын тулд насанд хүрэгчдээс хамаагүй олон удаа найтааж байдаг

Нярай хүүхэд ойр ойрхон найтаах нь элбэг байдаг. Энэ бол санаа зовоох зүйл биш бөгөөд хамрын нүхийг цэвэрлэж, нянгаас өөрийгөө хамгаалах боломжийг олгодог.

Хэрэв найтаахаас гадна эдгээр шинж тэмдгүүдийн зарим нь илэрч байвал: амьсгал давчдах, халуурах, хоолны дуршил буурах, хамраас нус гарах, ханиалгах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл та хүүхдийн эмчид үзүүлэх хэрэгтэй.

3. Тэд насанд хүрсэн хүнээс илүү ястай байдаг

Хэдийгээр тэдний бие биднийхээс хамаагүй жижиг боловч нялхас 300 орчим ястай, насанд хүрэгчид 206 ястай байдаг. Нялх хүүхдийн яс нь зөөлөн мөгөөрснөөс бүрддэг бөгөөд өсөж том болох тусам мөгөөрсөн яснууд кальцийн тусламжтайгаар нийлж, биежин хэлбэртэй болдог. Энэ үйл явц нь эмэгтэйчүүдэд 18 нас, эрэгтэйчүүдэд 21 нас хүртэл явагддаг.

4. Тэд насанд хүрэгчдээс хурдан амьсгалж, заримдаа хэдэн секундын турш амьсгалаа зогсоодог (бүү ай)

Насанд хүрсэн хүн минутанд 12-20 удаа амьсгал авдаг бол шинэ төрсөн хүүхэд минутанд 30-60 амьсгал авдаг. Унтах үед энэ нь бага зэрэг удааширч, 60 секунд тутамд 30-40 амьсгал авдаг. Өсөж томрох тусам тэдний амьсгал удааширдаг. Гэхдээ хүмүүсийг хамгийн их гайхшруулдаг зүйл бол 10 секунд хүрэхгүй хугацаанд амьсгалаа түр зогсоох явдал юм. Үүнд санаа зовох хэрэггүй. Гэхдээ бяцхан хүүхдийнхээ амьсгалын хэлбэр, амьсгал давчдах, хамрын нүх томрох, амьсгал 20 секундээс дээш зогсох гэх мэт асуудал байж болох талаар эмчээсээ асуух хэрэгтэй.

5. Тэдний амьдралын эхний өдрүүдэд жин нь бага зэрэг хасагддаг

Мэдээжийн хэрэг, хүүхэд бүр өвөрмөц бөгөөд бүгд ижил жинтэй төрдөггүй. Эрүүл хүүхэд төрөхдөө 2.5-аас 4.5 кг жинтэй байдагийг мэргэжилтнүүд хэлдэг. Хамгийн хачирхалтай нь буцхан хүүхэд төрснийхөө дараах хэдэн өдөрт бага зэрэг жин нь хасагддаг. Гэхдээ санаа зовох зүйл байхгүй. Тэд амьдралынхаа эхний өдрүүдэд биеийн жингийнхээ 7% -аас 10% хүртэл алдах нь хэвийн үзэгдэл юм. Тэд төрсний дараа ойролцоогоор 2 долоо хоногийн дараа жин нэмж эхэлдэг.

6. Тэд ойролцоогоор 2 сартай байх үедээ анх инээмсэглэж эхэлдэг

Дөнгөж төрсөн нярай хүүхэд инээмсэглэх нь аз жаргалын дохио гэж боддог ч энэ нь тэдний дотоод рефлексээрээ гаргаж буй үйлдэл юм. Харин тэдний анхны инээмсэглэл бусад хүнтэй эсвэл ээж аавтайгаа харилцаж буй замаар 2 дахь сараас эхлэн явагддаг аж.

7. Тэдний нүдний өнгө өөрчлөгдөх болно

Өвөө эмээ, нагац эгч, нагац ах, аав нар шинэ төрсөн хүүхдийг “над шиг нүдтэй” гэж ярилцах дуртай байдаг. Нялх хүүхдийн нүдний өнгө эхний жилдээ тодорхойгүй байдаг. Меланин нь бидний арьсны өнгийг зохицуулдаг гэж та сонссон байх. Гэсэн хэдий ч нэгэн баримт бол төрсний дараах эхний жилд ялгарсан меланиний хэмжээнээс хамаарч хүүхдийн нүдний өнгө өөрчлөгдөж болно. Хэр их хэмжээгээр ялгарна түүнээс шалтгаалж нүдний өнгө хүрэн бор зэрэг өнгөтэй болдог. Энэ бол хамгийн түгээмэл өнгө юм.

8. Тэдний үнэрлэх мэдрэмж нь хөхний сүүг таньдаг

Шинээр төрсөн хүүхдийн үнэрлэх чадвар маш сайн хөгжсөн байдаг бөгөөд ээжийнхээ үнэрийг бүрэн таньж чаддаг. Түүгээр ч зогсохгүй хөхүүл хүүхэд эхийнхээ сүүний үнэрийг таньж, бусад эхийнхээс ялгаж чаддаг. Үүнээс харахад нялх хүүхдийн үнэр мэдрэх чадвар нь тэжээллэг хоол хүнс авахад тусалдаг.

9. Тэд ээжийнхээ гэдсэнд сонссон хөгжмийг таньдаг

Финляндын судлаачдын 2013 онд хийсэн судалгаагаар нялх хүүхэд төрснөөсөө хойш хэдэн сарын дараа ээжийнхээ хэвлийд сонссон хөгжмийг таньж чаддаг болохыг тогтоожээ. Энэхүү сонирхолтой баримтаас гадна бусад мэргэжилтнүүдийн хэлсэнээр жирэмсний 9 дэхь сард хүүхдүүд ээжтэйгээ хамт дуу хөгжим сонсож тэдгээр нь улмаар тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг аж. Мөн та энэ үедээ аль болох дуу чимээ ихтэй газраас хол байж бүүвэйн дуу өөрийн сэтгэлд нийцсэн сайхан дууг сонсож байхыг зөвлөж байна.

10. Тэдний бие махбодийн шинж чанар, үнэр нь насанд хүрэгчдэд сайхан мэдрэмжийг төрүүлдэг

Хүүхдүүдийн гадаад төрх, үнэр, инээмсэглэл, хацар, арьс гэх мэт онцлог шинж чанарууд нь насанд хүрсэн хүмүүсд тайвшралыг төрүүлдэг. Оксфордын их сургуулийн судлаачдын 2016 онд хийсэн судалгаагаар бяцхан хүүхдүүд тэдний амар амгалан байх, насанд хүрэгчдийн энхрийлэл хайранд байх зэрэг нь тэдний булбарай арьс, гадаад төрх, үнэр зэрэгээс шууд хамаардаг болохыг тогтоожээ.

Энэхүү нийтлэлд оруулсан мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартайгаар хийгдсэн гэдгийг санаарай. Та хүүхдийнхээ эрүүл мэндийн талаар эргэлзээтэй байгаа зүйлээ нярайн эмчтэй уулзаж тодруулаарай.

Танд бидний бэлтгэсэн мэдээлэл таалагдсан бол бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!