Миний хамгийн сайн найз надаас олон зүйлийг нууж байгаа. Би яах ёстой вэ?

Бүгдээрээ сайн уу!

Сонин юу байна даа ? Надад илгээсэн бүх зурвасуудад баярлалаа, миний блог таны сэтгэлийг сэргээж, асуудлаа шийдвэрлэхэд тань туслаж байгаад үнэхээр сайхан байна. Би яг л та бүхэн шиг өсвөр насны хүүхэд. Гэхдээ юу гээч? Бид бие биенээ дэмжиж чадвал хүчирхэг бөгөөд аливаа бэрхшээлийг ХАМТДАА шийдвэрлэх болно!

Өнөө өглөө би Халиун гэх охиноос нэг захидал авлаа. Халиун хамгийн сайн найзаасаа болж сэтгэл дундуур байгаа би та бүхэнд түүний захидлыг хуваалцаж байна.

Сайн уу? Сэлэнгээ

Би таныг хэдэн арван охинд асуудлыг нь шийдэж, зөвлөгөө өгч тусалдгийг мэднэ. Тиймээс надад ч бас тусална гэдэгт найдаж байна. Миний асуудал юу вэ гэвэл? Би нэг сайн найзтай юм. Түүний нэрийг Номин гэдэг. Бид бага ангиасаа эхлэн найзалж байгаа. Тэр миний хамгийн сайн найз бөгөөд бид бие биенээсээ хэзээ ч ямар нэгэн зүйлийг нууж байгаагүй. Харин хамгийн хачирхалтай нь би түүнийг найз залуугаасаа 3 сарын өмнө салсныг өчигдөр л мэдсэн. Би энэ талаар юу ч мэдээгүй байсан. Би өөрийгөө түүний хамгийн сайн найз гэж бодож байсан. Номин бид 2-ын харилцаа дууссан гэсэн үг үү? Би түүнтэй ярилцах ёстойгоо мэдэж байна л даа. Гэхдээ надад үнэхээр муухай санагдаж, уур хүрч байна. Би яах ёстой вэ? Сэлэнгээ. Надад зөвлөгөө өгнө гэж найдаж байна.

Сэлэнгэ: Үнэн хэрэгтээ хамгийн сайн найз гэж бодож байсан хүн тань тэс өөр хүнтэй нууцаа хуваалцаж танд итгэдэггүй мэт сэтгэгдэл төрүүлж байвал та ч мөн адил түүнээс зайгаа барих хэрэгтэй. Гэхдээ уур хилэн нь таныг зөв зүйл рүү хөтлөхгүй бөгөөд урам тань хугарч эвгүй байдалд ордог.

Халиунаа, би танд энэ асуудлыг шийдвэрлэхэд туслах БОЛНО эсвэл БОЛОХГҮЙ гэсэн хоёр жагсаалтыг бэлтгэсэн. Үүнтэй ижил нөхцөл байдалд орсон бусад охид, хөвгүүдэд энэ нь бас сургамж болно гэж би итгэж байна.

БОЛОХГҮЙ:

  • Дүгнэлт гаргаж дотны хүнээ шүүх гэж бүү яар. Тэр чамаас энэ нууцыг нууцалж байсан шалтгаан байж болох юм. Жишээлбэл, Номин найз залуугаасаа салахдаа ичиж байсан байж магадгүй. Тэр чамаар өрөвдүүлэхийг хүсээгүй. Эсвэл тэрээр ийм нууцыг бусдад хуваалцахад хэтэрхий гомдолтой байж магадгүй.
  • Найзыгаа бүү буруутгаарай, нөхөрлөлөө бүү зогсоо. Та дараа нь сэтгэл хөдлөлийн хувьд гаргасан шийдвэртээ харамсаж магадгүй юм.
  • Сайн найзынхаа нууцыг, тэр үүнийг танаас нууж байсан тухай бусад хүмүүстэй бүү ярь. Энэ нь түүний танд итгэх итгэлийг алдагдуулж болзошгүй юм.

БОЛНО:

  • Криститэй уур хилэнгүйгээр тайван ярилцаарай. Танаас яагаад энэ нууцыг нуусан талаар асуухаасаа өмнө түүнд тусламж санал болго. Түүнийг илүү сайн мэдрэхийн тулд юу хийж чадахаа түүнээс асуугаарай.
  • Бие биетэйгээ тайван, эвтэй байхдаа найзаасаа яагаад өөрийнхөө нууцыг хуваалцахгүй байхаар шийдсэнийг асууж болно. Магадгүй тэр салсан тухайгаа ярихдаа ичиж байсан юм уу эсвэл эдгээр өдрүүдийн нэгэнд тэр танд бүгдийг хэлэх гэж байсан байх.
  • Найздаа үнэнч бай. Өөрөөсөө асуугаарай: Би Криститэй үргэлж нээлттэй, ил тод байдаг уу? Би түүнд бүх зүйлийг хэлээд байна уу, эсвэл би заримдаа түүнээс зарим зүйлээ нуудаг уу? Өөртөө үнэнч байгаарай, хэрэв та сайн найзынхаа нууцыг хадгалдаг нь тогтоогдвол та өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй.
  • Түүний нууцыг хадгал. Хэрэв та амлалтаа нэг удаа биелүүлэхгүй бол таны нөхөрлөл үүрд сүйрэх болно.
  • Тэвчээртэй байж, хүмүүст тантай нээлттэй, үнэнч байхыг хүчлэх хэрэггүй. Тэвчээртэй найз, сайн сонсогч бай, тэгвэл найзууд чинь чамд итгэх болно.

Та болон Номин хоёр бие биетэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж, эвлэрсэн гэж найдаж байна. Хэрэв та 2 үнэхээр дотно бол жижиг нууц гэх мэт зүйлсээр холбоогоо тасалж болохгүй. Танд амжилт хүсье.

Залуус аа, таны хамгийн сайн найз чинь танаас ямар нэгэн зүйлээ нууж байсан уу? Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!