Бид бүгд хүүхэд байхдаа хийдэг байсан хөгжилтэй, бага зэрэг ичгэвтэр 18 зүйл

Бидний бага нас ид шидийн мэт гайхалтай үе гэж та боддог уу? Хүүхэд байхдаа (бараг бүгдээрээ) хийдэг байсан хөгжилтэй бяцхан зуршлуудаа эргэн санах нь үнэхээр таатай байдаг. Бид бага байхдаа роботоо дуурайж ярьж эсвэл хүүхэлдэйнийхээ үсийг засдаг байсан. Гэхдээ олон жил өнгөрсний дараа одоо бид эдгээр зүйлийг хийхдээ юу бодож байснаа гайхахаас өөр аргагүй юм.

Бид та бүхэнд хүүхэд насыг тань санагдуулахуйц сонирхолтой зүйлсийн талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Та хүүхэд байхдаа баллууран дээрээ ийм цэгүүд хийж л байсан биздээ.

2. Гулгуурын өөдөөс гүйх их сонирхолтой байсан.

3. Энэ зураг ямар утгатай болохыг 80-90-ээд оны хүмүүс л ойлгож чадна.

4. Та ийм балны бүх өнгийг зэрэг дарах гэж оролдож байсан уу?

5. Маркераар зурсан цаг нь хүүхдүүдийн сонгодог бүтээл байв.

6. Та ч гэсэн хүүхэд байхдаа ийм зүйл хийсэн байх.

7. Цэнхэр өнгийн бэхээр зурсан зүйлээ баллуураар арилгах гэж байгаад урж байсан тиймүү?

8. Энэхүү “робот дуу хоолой” нь биднийг хэдэн цагийн турш зугаацуулж чаддаг байсан.

9. Та хүүхэлдэйнийхээ толгой дээрх үсийг тайрч байсан уу? Бараг тэр дороо харамсдаг байсан байх.

10. Та бас жигнэмэгний 2 талын хэсгийг үлдээгээд доторхыг нь иддэг байсан уу?

11. Жин харахаараа л гараа жинлэх гэж оролддог байсан.

12. Таамаглаж үзье: Та байшин зурахдаа үргэлж хуудасны буланд нар зурдаг байсан уу?

13. Хуванцар хатуу цаасыг цоолох гэсэн асар их хүсэл

14. Олон зүйлийг бүтээх гэсэн жижигхэн хүсэл

15. Хаан, хатан шиг мэдрэмж авахын тулд хэд хэдэн овоолсон сандал дээр суухад л хангалттай байв.

16. Бараг л бүх хүүхдүүд унтраалгыг яг голд нь аваачих гэж оролдож байсан байх.

17. Бүх үсээ урагш оруулаад, шил зүүгээрэй … тэгээд дараагийн алхам юу байх вэ? Мэдээжийн хэрэг, айлгах хүн олоорой.

18. Та мангаснаас айж гэрлээ унтраасныхаа дараа гүйдэг л байсан биз дээ.

Та хүүхэд байхдаа хийдэг байсан зүйлсийнхээ талаар сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!