Таныг илүү сайхан харагдуулах хувцаслалтын өөрчлөлтүүд

Хувцаслалтаа төгс тохируулсан хүмүүс гайхалтай харагддаг. Зарим хүмүүсийн хувцаслалт нэг л эвгүй харагддаг шалтгаан нь тэдний биеийн хэлбэр, хэмжээнээс бус хувцасаа тохируулсан байдлаас болдог байна.

Сайтынхаа үнэнч уншигчиддаа өөрийгөө төгс харагдуулахад хэрхэн тохируулж хувцаслах талаарх зөвлөгөөг хүргэе.

1. Насандаа тохируулж хувцаслах

Нас ахих тусам бидний биеийн хэлбэр хэмжээ өөрчлөгддөг. Жишээ нь: Өсвөр насныханд сайхан харагдаж байсан топ 40-өөс дээш насныханд тийм ч сайхан зохицохгүй. Тиймээс та илүү буурь суурьтай насандаа тохирсон хувцас сонгох хэрэгтэй.

Арван жилийн өмнө шар өнгийн оруулгатай даашинз Крисси Тейгенийг гайхалтай харагдуулж байсан бол одоо тэр өдтэй даашинз өмсөж, гоёмсог харагдаж байна.

2. Бэлхүүсээрээ бага зэрэг өргөн бол топ өмсөхөөс зайлсхийх

Харвин ил гарч харагдах нь хамгийн сайхан хувцаслалтыг ч гутааж мэднэ. Тиймээс та биеийн жин болон хэлбэртээ тохируулан хувцасаа сонгох хэрэгтэй.

Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст аль алинд нь тохиолддог асуудлын нэг юм. Бүсэлхийг хаасан хувцаслалт нь ямар нэг байдлаар таны биед тухгүй байдал үүсгэхгүй . Хэт бариу топ өмсөх нь сул махыг тодотгож харагдуулдаг муу талтай байдаг. Хэрэв танд ийм асуудал байгаа бол өөрт таарсан сул хувцас сонгоорой.

3. Тохиромжгүй хөхний даруулга, тохиромжгүй хувцаслалт

Далайн эрэг дээр эсвэл улаан хивсний ёслол дээр байгаа хүн дотуур хувцас нь гэрэлтсэн нимгэн хувцас өмсөх нь сайхан харагдаж болох ч ажил эсвэл өдөр тутмын хувцаслалтын хувьд тохиромжгүй юм.

Дотуур хувцас болон гадуур нь өмсөх хувцасаа сайн тохируулах хэрэгтэй. Хэт чанга эсвэл хэт задгай дотуур хувцас нь хувцаслалтыг тань эвдэж, таныг эвгүй байдалд оруулдаг.

4. Өсгийтэй гутал өмсөхдөө анхаарч байгаарай

Өндөр өсгийтэй гутал нь улаан хивсний ёслолын үеэр сайхан харагдаж болох ч өдөр тутмын ажил, хувийн амьдралдаа өмсөх нь хөлийг ядрааж, өвдөхөд хүргэдэг. Түүнээс гадна энэ нь таны хөлөнд ачаалал өгснөөр тухгүй мэдрэмжийг төрүүлэх болно.

Өсгийтэй гутал өмсөх, худалдаж авахаасаа өмнө сайн тохирч, хөлд тань үнэхээр эвтэйхэн байгаа эсэхийг шалгаарай. Зөөлөн ултай, хэт өндөр биш өсгийт хамгийн тохиромжтой байдаг.

5. Тохиромжгүй бүс хувцаслалтыг тань онцгүй харагдуулна

Нарийхан классик бүс нь оффист, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь тохиромжтой харагддаг. Эдгээр нь 1-1.5 см зузаантай, ихэвчлэн арьсан байх ба далд алт эсвэл мөнгөн чимэглэлтэй байх нь нь элбэг. Эмэгтэйчүүдийн хувьд хувцасны өнгөтэйгээ тохируулж болно.

Амралт зугаалгаар болон үдэшлэгт илүү зузаан, чимэглэл ихтэй бүснүүд тохиромжтой. Мөн бүсэнд элдэв эсрэг тэсрэг зүйл нэмж болохгүй. Хар даашинзтай хар бүс тохирдог бөгөөд тод шар өнгийн бүс нь хэт их тодруулж харагдуулдаг.

6. Олон тооны хэвлэмэл зураг, бичиг нь зөвхөн загварын тайзан дээр л сайхан харагддаг

Haute couture-ийг ихэвчлэн зөвхөн мотоцикл дээр, улаан хивсэн дээр л хардаг нь шалтгаантай.

Энгийн чимэглэлийн дээгүүр хэвлэсэн зурагтай хантааз, өмд эсвэл юбка костюмны дотор хэвлэсэн зурагтай цамц, эсвэл зүгээр л ганц хэвлэсэн зурагтай даашинз өмсөөрэй. Та хэт их хээтэй зурагтай хувцас олоноор нь өмсөх нь тийм ч сайхан харагдахгүй.

7. Монохроматик эсвэл пастель хувцас дээр тод чимэглэл нэмэх

Оффист ажиллаж байхад хэт задгай хувцаслахгүй байхыг шаарддаг. Мөн пастель, биеийн өнгөтэй хувцас өмсөх нь хэвийн үзэгдэл боловч нэг хувцастай нэг ижил өнгийн хувцас өмсөх нь таныг бага зэрэг бүдүүн харагдуулдаг. Ийм хувцас өмссөн бол нүүрээ бага зэрэг тод будаарай. Эсвэл тод өнгийн ороолт, цамц нь ийм төрлийн хувцаслалтанд өөрчлөлтийг авчирдаг.

Дээрх зурган дээр Кейт Хадсоны биеийн өнгөтэй хувцаслалт нь гоё ч Кейт Бланшеттын хантааз, улаан уруул нь илүү тод харагдаж байна.

8. Нүдээ хараар будсан бол уруулаа тод өнгөөр будах хэрэггүй

Makeup бол урлаг боловч маш хүчтэй зарчимтай. Та үдэшлэг, эсвэл ямар нэгэн арга хэмжээн дээр дуртай өнгөөрөө будаж болно. Гэхдээ ердийн өдрийн тухайд нүүрний зөвхөн нэг л хэсгийг тодруулах хэрэгтэй.

Хэрэв та тод эсвэл хар уруулын будагтай явж байгаа бол нүд, хацараа тодоор будахгүй байх хэрэгтэй. Хэрэв таны онцлохыг хүссэн зүйл тань нүд бол уруул дээрээ пастель эсвэл бүдэг өнгөөр будаарай.

9. Тохиромжгүй зангиа, оймс нь таны сайхан костюмыг тэнэг харагдуулж мэднэ

Динозаврын зангиа нь Найзууд цуврал дээр л сайхан харагдаж байна. Бодит амьдрал дээр туйлын мэдрэмжгүй харагдуулах нь лавтай. Олон өнгийн, тохиромжгүй оймс ч мөн адил.

Энгийн оймс өмсч эсвэл өмд, гутлаа тохируулах хэрэгтэй. Мэдээж амралтын өдрүүдэд загвараар тоглож болно шүү дээ.

10. Цаг агаарт тохируулан хувцаслаарай

Арай гэж өөрийн хүссэн даашинзаа өмстөл гадаа 0 градус. Ийм үед цаг агаар дулаарахыг хүлээх л хэрэгтэй болно. Хувцас тань цаг агаартай тохирч байх ёстой. Зундаа ноос, ноолуур байхгүй, өвөлдөө ямар ч торго, зангиагүй байх нь илүү дээр.

11. Урагдсан эсвэл хэт их чимэглэлтэй хувцас

Бид бүгд рок хантаазанд дуртай. Хувцасны үдэшлэгт явахгүй л бол урагдсан, гандсан нэг чимэглэлтэй хувцас өмсөх хэрэггүй. Мөн үүнээс олон чимэглэлтэй хувцас бүр санахын ч хэрэггүй.

12. Хэдийгээр та дэлгүүрээс шинээр нь худалдаж авсан ч бүх зүйлийг тохируул

Хэчнээн үнэтэй, сайн хийсэн ч тохиромжгүй хувцас таныг сайхан харагдуулахгүй. Хувцас худалдан авч байгаа ч бүх зүйлийг биедээ тохируулахыг анхаараарай.

Армани, Гуччигийн тохиромжгүй хувцаслалтаас энгийн хямдхан хувцас илүү сайхан харагдах магадлалтай.

13. Хувцасныхаа ханцуйг гарын бугуйндаа тааруулж байгаарай

Таны бугуйнаас давсан ханцуй нь зөвхөн далайн эргийн хувцас эсвэл бохемийн даашинзанд л байх ёстой. Албан ёсны хувцасны ханцуй нь бугуйнд таарсан байх нь хамгийн тохиромжтой ба бүсэлхий нь цэвэр цэмцгэр, товч, зиптэй, ямар ч уяагүй байх ёстой.

Албан ёсны хувцаслалт ямар нэг гоёл чимэглэл гялалзсан оруулга байх ёсгүй бөгөөд энгийн үед ч өмсч болох юм.

Таны уурыг хүргэсэн хувцаслалтын иймэрхүү асуудалтай тулгарч байсан уу? Та илүү сайхан харагдах хувцаслалтын талаар зөвлөгөөгөө бидэнд хуваалцаарай.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!