Эмэгтэйчүүдийн амьдралыг хөнгөвчлөх маш хэрэгтэй бяцхан заль мэхнүүд

Эмэгтэйчүүдийн амьдрал зарим хүмүүсийн нүдэнд амархан мэт харагдах боловч санаа зовоосон олон асуудлаар дүүрэн байдаг. Хөлөнд наалдчихдаг банзал эсвэл “Үсээ богиносгох уу, үгүй юу?” гэх мэт олон жижиг асуудлууд бүсгүйчүүдийн толгойд үргэлж эргэлдэж байдаг гэхэд хэлсдэхгүй.

Тэгвэл бүсгүйчдийн энэхүү асуудлуудыг хялбархан шийдэхэд туслах бяцхан аргуудыг хуваалцаж байна.

1. Хэрэв та хуурай, хэврэг үснээсээ залхаж байгаа бол

Нойтон үсийг алчуураар хатаах нь таны үсэнд хортой. Энэ нь үсийг хэврэг, хуурай болгодог. Харин хамгийн тохиромжтой арга нь алчуур, үс хатаагч хэрэглэхгүйгээр үсээ хатаах юм. Гэхдээ та үсээ заавал ямар нэгэн алчуураар хатаадаг бол хуучин футболкаа ашиглаж болно.

2. Хэрэв таны жийнсэн өмд барьдаг бол…

Ихэнхдээ жинсэн өмд угаасаны дараа агшчихдаг. Та ийм өмдөө эргээд хэвэнд нь оруулахын тулд товчыг тайлж байгаад бүлээн усаар шүршээд 2 тийш татахад маш хурдан сунана.

3. Хэрэв таны нүүр будалтын хэрэгсэл бохирдсон бол

Дүрмээр бол гоо сайхны бүтээгдэхүүний савнууд маш хурдан бохирддог. Харин энэ үед гоо сайхны бүтээгдэхүүнээ норгохгүйгээр цэвэрлэхэд хэцүү байдаг.Харин та хялбараар цэвэрлэхийн тулд ямар нэгэн будагны хайрцагаа салфеткаар ороогоод бусад зүйлсээ арчиж болно.

4. Хэрэв таны банзал хөлөнд наалдсаар байвал

Таны өмссөн юбка биеийг тань барьж наалдаад нэг л тухгүй байвал гараа норгож байгаад тирко дээрээ гулсуулж арчвал 1-2 цагт дахин наалдахгүй болно.

5. Хэрэв таны нүүрний крем дууссан ч та хаямааргүй санагдвал

Дуусаж буй кремний үлдэгдлийг шахаж гаргах нь тийм ч амархан ажил биш. Тиймээс та кремнийхээ дээд хэсгийг хайчилж авч нугалаад үсний индүүгээр дарахад л болно.

6. Хэрэв даашинзны тань ар тал барьж таарахгүй байвал…

Хэрэв та өмссөн хувцасаа бариу болгож өөрийн галбираа гаргахыг хүсч байвал зоос болон резин ашиглан зураг дээрх шиг загвар гаргахад л болно.

7. Хэрэв та үсээ ногоовтор өнгөтэй болгохоос залхаж байвал

Шаргал үстэй охидын хувьд үсний өнгийг тод байлгах нь маш хэцүү байдаг. Магадгүй шаргал үстэй бүх хүмүүсийн үсний шаргал өнгө нь бүтэлгүйтэж ногоон болдог байх. Тиймээс та үснийхээ өнгийг илүү удаан хадгалахын тулд будагтай үсний ангижруулагчийг хэрэглэх нь зүйтэй юм.

8. Хэрэв танд тохирох нүүр будалтын багс байхгүй бол

Заримдаа бид тусгай аргаар будалт хийхийг хүсдэг ч шаардлагатай багаж хэрэгсэл байдаггүй. Та том багсаар нарийн зураас зурах жижиг багс хийхийг хүсвэл үсийг уян харимхай резинээр боож болно.

9. Хэрэв малгай өмссөний дараа үс тань арзайсан байдаг бол…

Малгайг тайлах үед таны үс цахилгаанжиж, ийш тийш арзайдаг бол цэвэрхэн байлгахын тулд малгайг дотроос нь антистатик бодисоор бага зэрэг шүрших хэрэгтэй.

10. Хэрэв та панда болж хувиралгүйгээр хүнд будалтыг арилгахыг хүсвэл….

Хүнд нүүр будалтыг арилгах нь бага зэрэг ядаргаатай ажил юм. Сормуусны будаг, зовхины будаг арилгах үед толбо болж хувирдаг бөгөөд та нүднийхээ эргэн тойрон дахь зөөлөн арьсыг дахин дахин үрэх хэрэгтэй болдог. Харин үүнийг хялбарчлахын тулд та хөвөн авч, мицелляр усаа шингээж нүдэндээ наагаад, хэдэн минут барих хэрэгтэй. Үүний дараа будаг тань маш амархан арилах болно.

11. Хэрэв та хэт задгай биш мөртлөө бариу леггинс өмсөх шаардлагатай бол

Фитнест зориулсан леггинс гэх мэт бариу хувцас өмссөн үед та цавины хэсэг ил гарах эрсдэлтэй байдаг. Тэгвэл үүнээс зайлсхийхийн тулд та дотуур өмднийхөө урд хэсэгт хөхний даруулганы доторлогоог хийгээрэй.

12. Таны хөхний даруулганы мөр цухуйсаар байвал

Хувцаснаас дотуур хөхний даруулганы мөр цухуйж харагдах нь ёс зүйгүй мэт тооцогддог. Тиймээс та хөхний даруулганы мөрөө 2 талдаа наалддаг тууз ашиглан бэхлэх боломжтой.

13. Хэрэв товчнуудын хоорондох зай хэтэрхий хол байвал

Ийм үед та 2 талдаа наалддаг туузыг ашиглаж болно. Амархан байгаа биз

14. Хэрэв гадаа салхитай байгаа бол…

Хөнгөн банзал өмссөн байх үед салхилвал бүсгүйчүүд эвгүй байдалд ордог. Тэгвэл энэхүү нөхцөл байдлаас зайлсхийхийн тулд та банзалныхаа хормойг дотроос нь энгийн зоосоор хүндрүүлж өгөх хэрэгтэй.

15. Хэрэв та биеийн илүүдэл үсний дараах цочролоос залхаж байвал

Биеийн илүүдэл үсээ авсны дараах цочрол нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь тулгардаг нийтлэг асуудал юм. Саван, шүршүүрийн гель ашиглан үсээ хусахаа больсон тохиолдолд үрэвслийг багасгах боломжтой. Үүний оронд сахлын хөөс ашиглан арьс болон хутганы хооронд хамгаалалтын давхарга үүсгээрэй.

16. Хэрэв таны сормуусны будаг буугаад байвал…

Буусан сормуусны будгийг арилгах нь маш амархан. Уруул өнгөлөгч түрхээд арчихад л хангалттай.

17. Үсээ тайрах уу? Болих уу?

Энэ асуултыг олон эмэгтэйчүүд өөрөөсөө бараг өдөр бүр асуудаг. Гэсэн хэдий ч алдартай TikTok блогчин энэ асуултын хариултыг олжээ. Та 2 харандаа аваад нэгийг нь босоо байдлаар чихний доор байрлуулж, нөгөөг нь эрүүний доор перпендикуляр байрлуулна. Үүний дараа харандаануудаараа чихний дэлбээ хүртэлх зайг хэмжинэ. Хэрэв 6 см-ээс их бол үсээ урт байлгах хэрэгтэй бөгөөд 6 см-ээс бага бол тайрч болно.

Та эдгээр аргуудыг туршиж үзэж байсан уу?

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!