Нөсөө толбо, сэвхийг бүдгэрүүлэх маск

Нарны толбо, төрөлхийн сэвх, хөгшрөлтийн нөсөө толбо гээд бидний арьсыг гундааж, үзэсгэлэнт төрхийг үгүй хийдэг зүйлс олон бий. Харин үүнийг шийдвэрлэх арга лазер эмчилгээ гэхчлэн гоо сайхны салонд мөнгө зарцуулахаас өөр аргагүйд хүргэдэг. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ байгалийн аргаар хэрхэн толбо, сэвхийг арилгах аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Орц:

  • Ус төрөгчийн хэт исэл – 4 дусал
  • Глицерин – 3 дусал
  • Хуурай сүү – 2 халбага
  • Нимбэгний шүүс – 4-5 дусал

Бүх орцоо нэгтгэж сайтар хутгана. Ингээд зуурмаг бэлтгээрэй. Бэлтгэж дуусаад цааш тавьж, 5 минут байлгаарай.

Нүүрээ зөөлөн савангаар угааж, алчуур ашиглалгүй арьсаа хатаана. Маскаа нүүрэндээ жигд тараан түрхэж, хоноорой. Харин өглөө нь нүүрээ хүйтэн усаар арилгаарай. Долоо хоногийн турш энэ аргыг хэрэглэж, арьсаа цайруулаарай.

Анхаарах зүйлс:

  • Өдрийн 11-15 цаг хүртэл нар хамгийн хурц байдаг учир тухайн цагт аль болох гэрээсээ гарахгүй эсвэл заавал нарны тос түрхэж байгаарай.
  • Тухайн маскыг хэрэглэсний дараа төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй.
  • Мөн нарны шил сайн зүүж байгаарай.

Зуны улирал гэлтгүй байнга нарны тосыг хэрэглэж хэвших нь таны арьсыг хамгаалж, нөсөө толбо, сэвх тодрохоос сэргийлнэ. Үүнээс гадна тус маскны орц нь олоход хялбар, бэлтгэхэд амархан учир төвөгшөөлгүй тогтмол хэрэглэж, бодит үр дүнд хүрээрэй.