Эмэгтэйчүүдийн хамгийн дургүй эрчүүдийн хувцаслалт

Охид бүсгүйчүүд маань загварын өндөр мэдрэмжтэй, хэрхэн хувцаслаж, өөрийгөө гоёхоо хэнээр ч заалгахгүй мэднэ. Харин эрчүүдийн тухайд энэ тал дээр бага зэрэг асуудалтай. Таарсан хувцсаа өмсөхөөс, трэнд хөөж, моод дагана гэж бараг л үгүй. Харин тэдний юу ч бодолгүй өмссөн хувцас бүсгүйчүүдийн дургүйг төрүүлж, юу өмсчихөө вэ энэ чинь хэмээн халаглан бодоход хүргэдэг байна. Иймд өнөөдөр эмэгтэйчүүдийн хамгийн дургүй эрчүүдийн хувцаслалтыг сонирхуулахаар бэлтгэлээ. Залуу та одооноос эдгээр хувцаслалтыг жагсаалтаасаа хасаарай.

Утгагүй хээ зурагтай цамц

Эрэгтэй хүн төрөл бүрийн хээ, зурагтай цамц өмссөн үедээ жоохон хүүхэд шиг, ямар ч мэдрэмжгүй нэгэн шиг харагддаг. Таныг шохоорхож, анзаарч явдаг байсан бүсгүй ганц удаа хээтэй шоотой цамц өмсөөд ирэхэд тань л хамаг дур хүсэл нь мохож, шохоорхол нь шороон дор яваад орчихно. Тиймээс энэ төрлийн цамцыг хэзээ ч бүү өмсөөрэй. Та хэчнээн царайлаг төрхтэй, чанга биетэй байлаа ч, энэ цамц таныг хангалттай дорой харагдуулж чадна.

Бариу өмд

Бариу өмдийг охид өмссөн үедээ л сайхан харагддаг. Эрэгтэй хүн хэт бариу өмд өмсөж, хамаг юмаа товойлгосон байх нь эмэгтэйчүүдэд таатай санагддаггүй. Эр хүн гэх тодотголоо алдсан мэт санагдаж, энэ мөчөөс таны хүйсийг тааж чадахгүй болж ч мэднэ. Мөн энэ нь эр эсийн үйлдвэрлэлд ч сөргөөр нөлөөлдөг учир ирээдүйд үргүйдэж ч болох аюултай.

Сандал дотуур оймс өмсөх

Одоо үед сандал дотуур оймс өмсөөд явдаг залуус харьцангуй ховордсон гэж найдаж байна. Ганц энэ хувцаслалт л таны нэр хүнд, имидж, тодорхойлолтыг юу ч үгүй болгоод өгч чадна.

Жилетка

Та зөөгч биш л бол жилетка өмсөх хэрэггүй. Энэ таныг яг л зөөгч шиг харагдуулна. Тиймээс энэ төрлийн хувцаслалтаас зайлсхийгээрэй. Үгүй бол хэн таньтай болзох билээ.

Тэлээнээс гинж зүүх

Би эмэгтэй хүн. Хэрэв таны таалагддаг залуу тэлээнээсээ ийм хачин төмөр зүүчихсэн байвал шууд л түүнийг гэх шохоорхол маань үгүй болно. Хайрлах нь бүү хэл, хэдэн он бэ энэ гэж бодно. Үнэхээр хоцрогдсон, үеэ өнгөрөөсөн энэ хувцаслалтанд дуртай эмэгтэй хүн гэж хаана ч байхгүй.

Урт футволк

Хэт урт өөртөө томдсон футволк өмсөх нь аавынхаа хувцсыг нууцаар өмссөн бяцхан жаал шиг л таныг харагдуулна. Үнэхээр загварлаг, догь харагдаж байгаа гэж бодоорой.

Богино шорт

Хэчнээн халуун байлаа ч, хэзээ ч бүү богино шорт өмсөөрэй залуусаа. Таны гуяны булчин сайхан байлаа ч, гоо охид үүнийг хараад огтхон ч таашаахгүй. Харин ч эсрэгээрээ дотор нь эвгүйрч мэднэ.

Хэт урт “V” ухлаацтай футволк

Цээжнийхээ тал хэсгийг шахуу гаргаж, тайчигч шиг харагдах залуус олон болсон. Харин энэ нь таныг халуухан гэхээс илүүтэй хачин харагдуулах болно.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!