Махтай пирог хийх жор

Амралын өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Бид та бүхэндээ амралтын өдрүүдээр амттай хоолны жоруудыг хүргэдэг уламжлалтай билээ. Энэ удаад амттай махтай жигнэмэг хийх жорыг хүргэж байна. Энэ нь хийхэд хялбар төдийгүй олон орц орохгүй бэлтгэхэд хялбар. Ингээд хамтдаа хоолныхоо жортой танилцъя.

Орц:

Гурил бэлтгэх:

  • Өндөг – 2 ширхэг
  • Давс – тал цайны халбага
  • Гурил – 1 аяга
  • Тараг – 1 аяга
  • Хүнсний сода – тал цайны халбага

Мах бэлтгэх:

  • Татсан мах – 300 гр
  • Сонгино – 1 ширхэг
  • Давс болон хар перец – амталгаагаар

Бэлтгэх арга:

Хүнсний сода болон тарагаа хольж хутгана. Үүнийгээ 5 минут байлгаарай.

Үүн дээрээ гурил, өндөг болон давсаа хийж зуурна. Зуурсан гурилаа бага зэрэг амрааж байгаад, хоёр тэнцүү хэсэгт хувааж, элдээрэй.

Татсан махан дээрээ жижиглэн хэрчсэн сонгино, давс, перец хийж базна. Сайтар базаж амтлаад цааш тавиарай.

Тосоо шарах шүүгээний тавцангаа тосолж бэлтгээд, дээр нь элдсэн гурилаа дэвсэнэ. Үүн дээрээ амталсан махаа тавьж, дээгүүр нь үлдсэн гурилаараа хучна. Ингээд гурилны илүүдэл зах хэсгийг чимхэж, дотогш хумиж оруулаарай.

 

Одоо тавцантай хоолоо шарах шүүгээндээ хийж, 170 хэмд 40 минут жигнэнэ. Ингээд таны дэргэдэх хүндээ ч өгөмгүй амттай хоол бэлэн болно. Хэрэв та хүсвэл махаа өөрийнхөөрөө амталж, төрөл бүрийн өөр ногоо нэмж ч болох юм.