2 хүүхэдтэй хүмүүс урт насалдаг гэсэн судалгаа гарчээ

“Нэг толгойноос хоёр толгой дээр” гэж алдартай үг байдаг бөгөөд энэ нь нэг хүн өөрөө асуудлаа шийдэхээс 2 хүн асуудлыг шийдэхэд хялбар гэсэн үг юм. Саяхны нэгэн судалгаагаар 2 хүүхэдтэй хүмүүс илүү урт насалдаг гэсэн дүгнэлт гарчээ. Шалтгаан нь:

Хүүхэдтэй хүмүүс хүүхэдгүй хүмүүсээс илүү урт насалдаг

Эрдэмтдийн судалгаагаар хүүхэдтэй хүмүүс хүүхэдгүй хүмүүсээс илүү урт насалдаг болохыг тогтоосон бөгөөд 1911-1925 оны хооронд төрсөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон тэдний хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар өндөр настай эцэг эхчүүд хүү, охидынхоо дэмжлэгээр стресс нь багасаж, улмаар урт наслах магадлалтай гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Эрэгтэй, эмэгтэй аль алинд нь хамаарна

Өөр нэгэн сонирхолтой судалгаагаар хоёр хүүхэдтэй ээжүүд хүүхэдгүй эсвэл ганц хүүхэдтэй хүмүүсээс илүү урт насалдаг болохыг тогтоосон бөгөөд эрчүүдийн насжилтын хувьд ч бас 2 хүүхэдтэй аавууд илүү урт насалдаг байна.

Хүүхэд үрчлэх ч бас адилхан

2 хүүхэд өргөж авсан эмэгтэйчүүдийн дундаж наслалт биологийн ээжтэй нь харьцуулахад илүү урт наслалттай байжээ. Хамгийн сонирхолтой нь: Өргөж авсан хүүхдийн тоо болон урт наслалтыг харьцуулж үзэхэд 2 хүүхэдтэй эцэг эх нь ганц хүүхэдтэй, мөн 4 хүүхэдтэй эцэг эхчүүдтэй харьцуулахад илүү урт насалсан ажээ.

Өөр нэг сонирхолтой дүгнэлт бол хүүхэд үрчилж авснаар эмэгтэйчүүдийн дундаж наслалт 3-5 жилээр нэмэгддэг болохыг тогтоожээ.

Мөн үндэстэн дамнасан хүүхэд үрчилж авснаар хүний нас олон жилээр нэмэгддэг

Хамгийн гайхалтай нь өөр өөр соёл иргэншилтэй хүүхдүүдийг үрчлэн авах нь эцэг эхийн амьдралд маш сайнаар нөлөөлдөг байна. Нэгэн судалгаагаар үрчлэгдсэн хүүхдүүдийн гарал үүсэл, эцэг эхийнх нь дундаж наслалтыг харьцуулсанаар өөр соёл иргэншилтэй хүүхэд үрчилж авсан хүмүүс өөрийн орноос хүүхэд үрчилж авсан хүмүүстэй харьцуулахад нэлээдгүй урт насалсан ажээ.

Та хэдэн хүүхэдтэй вэ? Та хүүхэд үрчилж авах талаар бодож байсан уу?

error: Мэдээлэл хамгаалагдсан !!