in

Заримдаа гэнэт цээжээр хүчтэй өвдөх нь ямар шалтгаантай вэ?

Хүмүүс заримдаа цээжиндээ амьсгалж чадахааргүй хурц, хатгаж байгаа мэт өвдлөө гэж ярьдаг. Хэдийгээр энэ нь хэдхэн секундын турш үргэлжилдэг ч таагүй байдал нь таныг хөдөлгөөнгүй болгоход хангалттай бөгөөд зарим тохиолдолд ноцтой асуудал үүсгэдэг байна. Сүүлийн үеийн хүүхэд, залуучуудад маш түгээмэл тохиолддог өвчин боловч энэ талаар бараг ярьдаггүй.

Бид танд ийм эвгүй мэдрэмж төрж буй жинхэнэ шалтгааныг хүргэхээр бэлтгэлээ.

Шигдээсийн өмнөх өвдөлтийн хам шинж

Энэ өвдөлт нь зүрхний шигдээс гэж андуурмаар хүчтэй өвдөлт юм. Уг өвдөлтийг Тексадорын хатгалт гэж нэрлэдэг ба цээжний өмнө хэсэгт буюу зүрхний талд үүсдэг хүчтэй өвдөлт бөгөөд шигдээсийн өмнөх өвдөлт гэж нэрлэх нь бий.

Энэ өвдөлт нь зүрхний орчим хэсэгт зүүгээр хатгахтай ижил мэдрэгдэх хүчтэй бөгөөд хэвийн амарсан байдалтай үед, эсвэл бага зэрэг дасгал хийх, биеийн хүчний ажил хийх үед тохиолддог байна.

Үүсэх шалтгаан нь:

Уг өвдөлт нь маш хүчтэй байдаг байхын зэрэгцээ үе үе хатгаж мэдрэгддэг. Гэсэн хэдий ч зүрхний өвчин уг өвдөлтийн гол шалтгаан биш байж болох юм. Учир нь зүрхийг гадна талаас нь хучдаг нимгэн хальс буюу диафрагм нь хавиргатай ойр байрладаг бөгөөд хавирга диафрагмын мэдрэлийн хэсгийг шүргэх, дарах үед зүрхний оройн ойролцоо хүчтэй өвдөлт мэдрэгддэг ажээ. Өөр бусад шалтгаан нь стресс, бухимдал, түгшүүр зэргээс үүдэн хавирганы мэдрэлийг шахсанаас үүдэн үүсдэг хүчтэй өвдөлт юм.

Эцэг эхчүүдийн санаа зовох шалтгаан болдог:

Precordial catch syndrome нь хүүхэд, өсвөр насныханд илүү түгээмэл тохиолддог тул хүүхэд анх удаа зүрхний хэсэгт ийм үл ойлгогдох, хурц өвдөлтийг мэдрэх үед эцэг эхчүүд хүүхдийнхээ зүрхэнд асуудал байна гэж санаа зовдог. Иймээс нарийн мэргэжлийн эмч нар уг өвдөлтийг ялган оношлох нь маш чухал юм.

Уг өвдөлтийн үед юу хийх вэ?

Хэдийгээр перкардиал хам шинжийн өвдөлт нь маш хүчтэй боловч эмнэлгийн тусламж авах хэмжээний хүндрэл үүсгэдэггүй. Тиймээс энэ өвдөлтийн үед аль болох гүнзгий амьсгаа авахыг хичээх нь өвдөлтийг түргэн намдаах аргуудын нэг юм. Өөрөөр хэлбэл аль болох амьсгалын замаа чөлөөлж чөлөөтэй амьсгал авах нь чухал юм.

Жишээлбэл, та бөгтийсөн байрлалтай байхад уг өвдөлт эхэлбэл аль болох нуруугаа тэгшлээрэй, эсвэл нэг минут орчим массаж хийж болох юм.

Precordial catch syndrome нь ихэвчлэн өөрөө алга болдог ба эмчилгээ шаарддаггүй. Гэхдээ хэрэв өвдөлт хэт ихэсч, зүрхний өвчтэй гэж оношлогдсон эсвэл бусад шинж тэмдгүүдтэй хавсарч байвал эмчид хандахыг зөвлөж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?
+1
5
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Мэдээг бэлтгэсэн Humblegod

Дэлхий дахинд болон дотоодод болж буй сонирхолтой мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Загвар өмсөгчдийн түүхэн хувьслыг харуулсан 17 зураг

Таны хувцасны шүүгээнд заавал байх ёстой хувцаснууд. Эдгээр хувцаснууд байхад хэдэн жилдээ шинэ хувцас авах шаардлагагүй