Таныг дэгжин, өөртөө итгэлтэй харагдуулах 14 хувцаслалт

Үргэлж өөрчлөгдөж байдаг загварын ертөнцөд хамийн чухал зүйл бол өөрийн хэв маягийг олох явдал юм. Цаг үетэйгээ хөл нийлүүлж өөрийн гэсэн хэв маягтай болох тийм ч амаргүй. Тийм учраас бид таныг дэгжин, өөртөө итгэлтэй байхад тань туслах чухал зөвлөгөөнүүдийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Биеийн арьсаа тодотгох

Та тачаангуй, дур булаам харагдах нь нүцгэн байх ёстой гэсэн үг биш юм. Харин аль хэсгээ ил гаргаж аль хэсгээ нуух талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Хэрэв та мөрөө ил гаргахаар шийдсэн бол хөлөө харуулах ёсгүй гэх мэт. Тиймээс та өөрийн илүү тодотгож харуулмаар байгаа хэсгээ хувцсаар дамжуулан харуулах боломжтой юм.

2. Цамцныхаа товчийг задгайлж өмдрүүгээ чихэж өмсөх

Товчтой цамц ямар ч үед хуучирдаггүй хамгийн сайн сонголт байсаар ирсэн. Энэхүү цамцыг өмсөх хамгийн гоёмсог арга бол өндөр суудалтай өмд өмсөөд дотор нь чихэж өмсөх юм. Мөн та цамцныхаа товчийг задгайлвал маш сайхан харагдана.

3. Дагалдах гоёлыг анхаарах

Хэрэв та төвийг сахисан байдлаар хувцаслах гэж байгаа бол гоёл чимэглэл цүнх зэрэг нь таны дүр төрхийг эргэлзээгүй сайхан харагдуулна. Гэвч хэт их үнэт эдлэл зүүх нь эсрэгээрээ болж ч магадгүй юм.

4. Гутлынхаа өндрөөр өмдөө сонгох

Мэдээж хэрэг таны гуталд тохироогүй, газар шүргэсэн өмд тийм ч сайхан харагдахгүй бөгөөд маш хурдан бохирдоно. Тиймээс та өмдөө сонгохдоо ямар гутал өмсөх гэж байгаагаасаа шалтгаалан өмдний доод үзүүр гутлын түрийгээр татаж байх ёстойг санаарай.

5. Орой гарахдаа биед чөлөөтэй хувцас болон цүнх сонгох

Оройн цагаар гарахдаа маш том цүнх үүрээд, хэт бие барьсан хувцас өмсөөд явах юм бол таны биед тийм ч таатай байхгүй л болов уу. Тиймээс та биед эвтэйхэн хувцас өмсөж гартаа жижиг цүнх үүрэх хэрэгтэй.

6. Биеийн галбираа гаргах

Нийгмийн чиг хандлагыг дагаж улирал бүрт шинэ хувцас худалдаж авах шаардлагагүй бөгөөд та зүгээр л өөрийн биеийн галбирыг гаргасан сайхан даашинз эсвэл цамц өмд өмсөхөд л болно. Ингэснээр таны биеийн галбир таны хувцсыг сайхан харагдуулна.

7. Хүзүүнийхээ зүүлтийг давхарлаж зүүх

Хүзүүний зүүлт бол эмэгтэй хүний нарийн сайхан чанарыг илтгэдэг бас нэгэн гайхалтай зүйл юм. Тиймээс та илүү загварлаг харагдахын тулд ижил төрлийн хийцтэй нимгэн зүүлтийг давхарлаж зүүж үзээрэй. Энэ нь таны хүзүүг сайхан харагдуулахаас гадна царай төрхийг тань тодотгож өгнө. Харин анхаарах ёстой гол зүйл бол хэт том зүүлтийг давхарлаж зүүж болохгүй.

8. Биеийн өнгөтэй гутал таныг сайхан харагдуулна

Ийм төрлийн өнгөтэй гутал нь ямар ч хувцсан дээр зохицдог бөгөөд та хэт олон өнгийн зүйлс өмсөөд байгаа мэт санагдвал энэ гутал танд тусална. Нэмж дурдахад эдгээр гутал нь таны хөлийг илүү урт харагдуулдаг.

9. Ирвэсний хээтэй хүрэм

Ирвэсний хээтэй хувцас бол зүгээр л нэг хувцас биш бөгөөд таныг илэрхийлэх маш хүчтэй зэвсэг болдог. Гэхдээ ийм төрлийн хээтэй хувцаснуудыг хэт хослуулах нь тийм ч сайхан харагдахгүй. Тиймээс та зөвхөн ийм өнгөтэй хүрэм эсвэл цүнх зэргийг л хэрэглэх хэрэгтэй юм.

10. Эрээн цоохор хээтэй хувцас

Ийм төрлийн хувцаснуудыг хэт их хослуулж өмсөх нь тийм ч сайхан харагдахгүй бөгөөд та зөв хослуулах хэрэгтэй юм. Ижил төрлийн хээтэй хувцасыг хослуулж өмсөх нь таныг илүү өндөр харагдуулна.

11. Тод өнгө бол хамгийн чухал зүйл юм

Ихэнх хүмүүс тод өнгийн хувцсанд дургүй байдаг. Гэвч ийм төрлийн хувцас нь хүний нүүр царай биеийн харьцааг илүү сайханаар тодотгож өгдөг. Тиймээс та зүгээр л төвийг сахисан байдлыг тод өнгөтэй хослуулаарай. Мөн улаан, цэнхэр, шар зэрэг үндсэн өнгөнүүд хоорондоо сайн зохицдог.

12. Гэрэлтдэггүй хөхний даруулга авах, Материалыг зөв сонгох

Подволк нь ихэвчлэн нимгэн даавуугаар хийгдсэн байдаг тул дотуур нь өмссөн товгор материалтай дотуур хувцас тийм ч сайхан харагдахгүй. Тиймээс та хөхний даруулганыхаа материалд анхаараарай.

13. Сул болон бариу хувцаснууд хоорондоо сайхан зохицно

Ийм хувцаслалт нь ямар нэгэн арга хэмжээнд өмсвөл таныг маргаангүй сайхан харагдуулах бөгөөд биеийн галбирыг ч тодотгож өгөх болно.

14. Хүзүүний шугам чухал

Ихэнх бүсгүйчүүд оройн цагаар задгай хувцас өмсөх хандлагатай байдаг. Ингэснээр таны хүзүү болон бусад хэсгийг илүү сайхан харагдуулах ч энэ хэсгийг 10 см-ээс ихгүй задгайлах хэрэгтэй юм. Мөн өөртөө тохирсон хөхний даруулга сонгох хэрэгтэй.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!