“Miss Universe” тэмцээн дэлхийн хамгийн ардчилсан шалгууртай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг байдлаараа бусад ижил төрлийн тэмцээнүүдээс ялгардаг гэдгийг зохион байгуулагчид нь онцолдог. Тус тэмцээн нь нөхөрсөг мисс, хүмүүнлэг мисс, фото мисс зэрэг шалгаруулалттай бөгөөд энэ жил 70 жилийн ой нь тохиож буй “Miss Universe” тэмцээн Израилын рашаан сувиллын Эйлат хотод болж, 80 орны гоо бүсгүй оролцжээ.
Ингээд үе үеийн “Miss Universe” тэмцээний ялагч болсон үзэсгэлэнтэй бүсгүйчүүд ямар сэтгэл хөдлөл гаргаж байсгын эргэн дурсацгаая.
Израиль, 1976
Чили, 1987
Норвеги, 1990 он
Намиби, 1992 он
Пуэрто Рико, 1993 он
Тринидад ба Тобаго, 1998
Ботсвана, 1999
Орос, 2002
Австрали, 2004
Канад, 2005 он
Япон, 2007
Ангол, 2011 он
АНУ, 2012
Венесуэл, 2013 он
Колумб, 2014 он
Филиппин, 2015 он
Франц, 2016 он
Өмнөд Африк, 2017
Мексик, 2020 он
Энэтхэг, 2021 он
Энэ оны “Miss Universe” тэмцээний ялагчаар Энэтхэгийн гоо бүсгүй Харнааз Сандху тодорчээ. Өдгөө 21 настай тэрбээр гоо бүсгүйн тэмцээний түүхэнд энэ цолыг хүртсэн Энэтхэгийн гурав дахь иргэн болж байна. Тэмцээний хоёрдугаар байрт ӨАБНУ-ын гоо бүсгүй Лалела Мсване орсон бол Парагвай улсаас оролцсон Надиа Ферейра гуравдугаар байрын эзэн болсон байна.
Сандху администратороор ажилладаг бөгөөд чөлөөт цагаараа загвар өмсөж, жүжигчнээр ажилладаг байна. Түүнчлэн олон нийтийн үйл ажиллагаа эрхэлж, эмэгтэйчүүдийн эрхийг өргөжүүлэхийн төлөө дуу хоолойгоо өргөдөг үзэсгэлэнт бүсгүй аж.