Хүүхдээ аюулгүй байлгахын тулд эцэг эхчүүдийн заавал мэдэх ёстой 8 зүйл

Хүүхэд өсгөнө гэдэг хялбар биш. Бяцхан үрсээ аль болох гэмтэл бэртэл, аюулаас хол байлгаж үргэлж хяналттай байх нь эцэг эхчүүдийн чухал үүрэг юм. Бид энэ удаагийн мэдээгээрээ хүүхдээ аливаа аюул гэмтлээс хол байлгахын тулд хийж болох 8 зүйлсийг хүргэж байна.

1. Хүн ихтэй газар явахаасаа өмнө зургийг нь аваарай.

Парк эсвэл бусад олон хүн цуглардаг газар руу явах нь олон эцэг эхчүүдийн хувьд хар дарсан зүүд юм. Учир нь хүүхдүүд нь иймэрхүү газарт амархан алга болж, төөрчих гээд байдаг талтай. Хэдийгээр хэн ч ийм зүйл болно гэж боддоггүй ч үргэлж бэлэн байх хэрэгтэй юм. Тиймээс та олон хүнтэй газар явахаасаа өмнө хүүхдийнхээ зургийг нь авах хэрэгтэй ба ингэснээр тэд төөрсөн тохиолдолд та тухайн өдөр таны хүүхэд ямар хувцас өмссөн байсан талаар тодорхой зурагтай байх болно.

2. Хэрэв таны хүүхэд анх удаа самар идэж байгаа бол маш багаар идүүлээрэй.

Сүүлийн жилүүдэд самрын харшил ихсэж, олон хүүхэд энэ өвчнөөр өвчилж байна. Ийм учраас хүүхэддээ анх удаа самрын болон бусад самрын төрлийн амттан өгөх гэж байгаа бол бага хэмжээгээр идүүлж хариу үйлдлийг нь ажиглах хэрэгтэй юм. Хэрэв харшлын шинж тэмдэг илрээгүй бол та хэмжээг аажмаар нэмэгдүүлж болно.

3. Дуулга өмсөхөд нь үргэлж магтаж дэмжиж байгаарай.

Хүүхдүүд бүхнийг өөрөө хийх хүсэлтэй байдаг бөгөөд унадаг дугуй унах эсвэл бусад эрсдэлтэй биеийн тамирын дасгал хийх үед хамгаалалтын малгай өмсөх дургүй байдаг. Учир нь ийм малгай өмсөх үед бусад хүүхдүүд шоолно гэж эмээдэг байна. Тиймээс хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд дуулга өмсөж байгааг нь хараад ямар гоё харагдаж байгааг үргэлж хэлэх хэрэгтэй ба насанд хүрэгчдийн магтаал, дэмжлэг нь тэднийг бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэхэд туслах болно.

4. Хүүхдээ гэмтэж бэртэхээс урьдчилан сэргийлээрэй.

Хүүхдээ харангаа хүнтэй уулзах нь маш их стресстэй байдаг. Хүүхэд тань шургуулга эсвэл шүүгээ онгойлгож болзошгүйг урьдчилан таамаглаж үсний боолт зэргээр шургуулгаа бэхлэх хэрэгтэй. Ингэснээр таны хүүхэд өрөөнд байгаа зүйлсийг нээж аюулд өртөхгүй юм.

5. Хүүхэддээ нөхцөл байдлыг хянаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлээрэй.

Хэн ч хяналтанд байх дургүй. Ялангуяа гадаад ертөнцийг судлахыг хичээдэг хүүхдүүд бүр ч дургүй. Хэрэв та хүүхдээ харж болохоор газарт тоглоорой гэж хэлбэл хүүхэд хязгаарлагдмал санагдах бөгөөд магадгүй зөрүүдлэх аюултай. Харин үүний оронд тэдэнд “Намайг харж чадах газар байгаарай” гэж хэлэх нь илүү үр дүнтэй. Ингэснээр тэдэнд өөрсдөө нөхцөл байдлыг хянаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх болно.

6. Хүүхэддээ гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар ярихын оронд онцгой байдлын үед хэрхэн амиа аврах талаар зааж өг.

Галын аюулгүй байдлын талаар ярих нь таны хүүхэд гал гаргах магадлалыг бууруулдаг. Гэсэн хэдий ч хэрэв хүүхэд түймэр дунд орвол гал түймрээс урьдчилан сэргийлэх онол төдийлөн тус болохгүй. Зөвхөн урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай ярихын оронд хүүхэддээ гал түймрээс гарахад туслах аюулгүй байдлын зөвлөмжийг зааж өгөөрэй.

7. Машины суудлын бүс хангалттай нягт байгаа эсэхийг шалгахын тулд татаж үзээрэй.

Хүүхдийн машины суудал дээрх бэхэлгээний бүс хангалттай нягт байгаа эсэхийг шалгахын тулд татаж чимхэх тест хийж үзээрэй. Хэрэв таны хүүхэд ямар нэгэн материалыг барьж авах боломжтой бол энэ нь хэтэрхий сул байна гэсэн үг бөгөөд та оосрыг чангалах хэрэгтэй гэсэн үг юм.

8. Хүүхдээ төөрсөн бол нялх хүүхэдтэй ээж рүү ойртож очоод тусламж гуйх хэрэгтэйг хэлээрэй.

Эцэг эхчүүд хүүхдүүдээ төөрсөн тохиолдолд ойр орчимд нь байгаа тухайн газрын ажилтанд хандахыг ихэвчлэн заадаг. Гэсэн хэдий ч тэд туслаж чадахгүй байх нь элбэг. Харин бяцхан хүүхэдтэйгээ явж буй ээжрүү ойртож тэднээс тусламж хүсэхийг заах хэрэгтэй ба бага насны хүүхэдтэй хүмүүс бусад хүүхдүүдэд илүү найдвартай, сайн анхаарал хандуулдаг.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!