Жирэмсэн эхнэртээ хийж өгч болох хамгийн үр дүнтэй тайвшруулах массажууд

Жирэмслэлт нь эмэгтэй хүний бие махбодь дааврын хэлбэлзлээс үүдэн өвдөлт, стрессээс эхлээд сэтгэл хөдлөл нь байнга хувьсан өөрчлөгдөхөд хүргэж байдаг. Гэхдээ нөхөр, гэр бүл, найз нөхөд нь ирээдүйн ээжтэй үргэлж хамт байж түүний сэтгэл санааг ойлгохын тулд маш их хичээх хэрэгтэй. Судалгаанаас харахад төрөхийн өмнөх массаж нь жирэмсэн эмэгтэйчүүдийг тайвшруулахаас гадна өөр олон давуу талтай ажээ.

Бид жирэмсэн ээжүүддээ зориулан тайвширхад тань туслах үр дүнтэй 6 массажыг бэлтгэн хүргэж байна. Гэхдээ доорх аргууд нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд та илүү нарийн зүйлсийг мэдэхийг хүсвэл эмчээс зөвлөгөө аваарай.

1. Юуны өмнө түүнийг тайван байдалд байгаа эсэхийг шалгаарай.

Жирэмсэн эмэгтэйчүүдэд массаж хийхдээ дээш харж хэвтүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Ингэснээр хүүхэд цусны судсыг шахаж, ихэсийн цусан хангамж буурахад хүргэдэг.

Массаж хийхэд хамгийн найдвартай, тав тухтай байрлал бол хажуу тийш харж хэвтэх, толгой, гэдэс, хөлөндөө дэр хийж өндөрлөх явдал юм. Мөн орон дээр гараа тавиад, эсвэл урдаа дасгалын бөмбөг тавьж байгаад өвдөглөн сууж болно.

2. Стрессээ бууруулахын тулд эхлээд хүзүү, мөрөнд массаж хийгээрэй.

Жирэмсэн үед нуруу, хүзүү нь биеийн хүндийн төв болдог тул маш их ачаалал авдаг. Тиймээс булчин суллах массаж нь хамгийн үр дүнтэй арга юм.

Хоёр гараа толгойн арын доод хэсэгт байрлуулан аажим доошлуулан мөр хүртэл нь гулсуулах хөдөлгөөнөөр хуянг нь багасгаж өгөөрэй. Мөн булчин чангарсан хэсэгт гараараа дарж массажлаж өгөх хэрэгтэй юм.

3. Хуйхны массаж нь жирэмсэн эмэгтэйг амраах хүчин зүйл юм.

Толгой болон чихнийх нь ард гараа тавь. Дараа нь гараа дугуй хөдөлгөөнөөр зөөлөн хөдөлгөөрэй. Дараа нь хуйхан дээр хуруугаараа зөөлөн дараарай.

Нөхөр нь эхнэртээ массаж хийж өгөх нь жирэмсэн үеийн сэтгэл санааг дэмжиж, харилцааг илүү дотно болгож өгдөг.

4. Нурууны массаж хийх.

Хүүхэд өсөн томрох тусам жирэмсэн ээжийн нурууны өвдөлт улам нэмэгддэг бөгөөд нуруунд массаж хийх нь маш чухал юм. Эхнэрээ хажуу тийш нь харуулан хэвтүүлээд нурууны хоёр талд гараа тавиад эрхий хуруугаараа зөөлөн нухах хөдөлгөөнөөр булчинг нь суллахад туслаарай.

Нурууны массаж нь дааврын зохицуулалт, хаван үүсэх эрсдлийг бууруулах, цусны урсгалыг сайжруулах, мөн түүнчлэн сайн унтаж амрахад тусладаг.

5. Хөлд нь массаж хийх.

Эмэгтэйчүүд төрөх үед бие махбодид үүсэх өөрчлөлтүүдийн нэг нь цус багадалт юм. Жирэмсэн үед хүүхдэд цусан хангамжийн хэрэгцээ үүсдэг учир эмэгтэй хүний цус бүлэн үүсэх аюултай байдаг.

Тиймээс хөлөнд нь алгаараа дээш доош иллэг хийгээрэй. Мөн шагай, өсгийг нь эрхий хуруугаараа дарж, хөлийн хуруунуудыг нь зөөлөн үрж, хөдөлгөж массаж хийж өгөөрэй. Энэ нь олон хүндрэлээс сэргийлэх энгийн бөгөөд үр дүнтэй аргуудын нэг юм.

6. Аарцагны булчинг суллах хэд хэдэн үр дүнтэй дасгалууд бий.

Тэдгээр аргуудын нэг нь жирэмсэн эмэгтэйг дасгалын бөмбөг дээр суулгаж урагш бөхийлгөж ташааг шахах арга юм. Мөн биеийн дээд хэсгийг дэмжих үүднээс ширээ, ор гэх мэт зүйл дээр гар болон цээж хэсгийг байрлуулах хэрэгтэй. Ард нь суугаад гараа ташааны хоёр тал дээр нь тавиарай. Дараа нь ташааг нь шахаж байгаа мэт дотогшоо дараарай.

Өөр нэг арга бол сэгсрэх гэж нэрлэгддэг арга юм. Биеийн ар талаас нь гараараа түүний нэг гуяыг 2 талаас нь бариад сэгсрэх явдал юм.

Эдгээр дасгалууд нь шөрмөс, аарцагны суурь, нуруу зэргийг тайвшруулж суллахад тусалдаг.

Санаж байх ёстой чухал зөвлөмжүүд болон зайлсхийх зүйлс

  • Гэдэс, хэвлий бол массаж хийхийг хориглодог хэсэг.

Хэвлийдээ иллэг хийхээс зайлсхийх хэрэгтэй. Ингэснээр умайн шөрмөсийг дарж, улмаар хүндрэлд хүргэж болзошгүй юм.

  • Жирэмсний эхний 3 сард массаж хийхээс зайлсхий.

Жирэмсний эхний 3 сар бол зулбах эрсдэл өндөртэй маш эмзэг үе юм. Бие махбодид төрөлтийг өдөөдөг даралтын цэгүүд бас байдаг учир зарим эмч нар массаж хийх үед цусны урсгал ихсэх нь жирэмсэн эхэд хор хөнөөл учруулж болзошгүй гэж үздэг.

  • Хийхээр төлөвлөж буй массаж нь хэр аюулгүй талаар эмчтэйгээ зөвлөлдөөрэй.

Массаж хийхээсээ өмнө жирэмсэн эмэгтэйд ямар нэгэн хэвийн бус өөрчлөлт байгаа бол эхлээд эмчид хандаарай. Хордлого өгөх, цусны даралт ихсэх, халуурах, хэвлийгээр өвдөх болон бусад эрүүл мэндийн асуудалтай эмэгтэйчүүд төрөхийн өмнөх массажны үед асуудал үүсэх өндөр эрсдэлтэй байдаг.

  • Эфирийн тос, анхилам үнэртэй тос хэрэглэхээс аль болох зайлхийх хэрэгтэй.

Эфирийн тосны урагт үзүүлэх нөлөөг бүрэн тогтоогоогүй байгаа тул болгоомжтой байж, үүнээс зайлсхийх хэрэгтэй.

  • Эргэлзэж байвал мэргэжлийн массажистад хандаарай.

Хэрэв та массажны техникийг хэтэрхий төвөгтэй гэж бодож байгаа бол оронд нь бэлтгэгдсэн эмчилгээний эмч эсвэл төрөхийн өмнөх массажны эмчээс тусламж хүсч болно.

  • Өвдөлт, таагүй байдал, булчингийн хэт агшилтын шинж тэмдэг илэрмэгц массажаа даруй зогсоох хэрэгтэй.

Хэрэв шинж тэмдгүүд нэг цагийн дотор сайжрахгүй бол эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд яаралтай хандаарай.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!