Сайхан үстэй болоход саад болдог үс арчилгааны нийтлэг 10 алдаа

Хэн нэгэнд таардаг үс арчилгааны бүтээгдэхүүн бүх хүмүүст таарна гэсэн ойлголт байдаггүй учир бидний үс үргэлж сайхан байна гэдэг тун хэцүү. Харин хамгийн гол нь бидний өдөр тутмын үйлдлүүд чанартай бүтээгдэхүүнээс илүү чухал байдаг.

Тиймээс бид энэхүү мэдээллээрээ үс арчилгаанд саад болдог хачирхалтай үйлдлүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Үсээ тогтмол тайруулахгүй байх

Хэдийгээр та үсээ ургуулахыг хүсч байсан ч гэмтэлтэй хэсэг болон үсний үзүүрийг 12 долоо хоногт нэг удаа тайруулж байх хэрэгтэй бөгөөд энэ арга нь үсний ургалтанд маш сайнаар нөлөөлдөг байна.

2. Ангижруулагч хэрэглэхээ мартах

Ангижруулагч нь үсний ургалт болон эрүүл мэндэд сайнаар нөлөөлж тослогийг тэнцвэржүүлэх үүрэгтэй байдаг. Тиймээс та энэ бүтээгдэхүүнийг байнга хэрэглэж байх шаардлагатай байдаг.

3. Хангалттай их ус уухгүй байх

Ус нь биеийн эрүүл мэндэд нэн тустай зүйлсийн нэг бөгөөд хангалттай их уухгүй байх нь үсний эрүүл мэндэд ч бас нөлөөлж хуурайшуулах магадлалтай байдаг ба ургалтанд ч нөлөөлнө.

4. Хэтэрхий их хатуулагтай бүтээгдэхүүнүүд хэрэглэх

Үс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгохдоо хамгийн түрүүнд найрлагыг нь харах хэрэгтэй бөгөөд спирт силикон зэрэг агуулсан бүтээгдэхүүнүүд үсийг гэмтээх хамгийн гол хүчин зүйл юм. Тиймээс та бүтээгдэхүүнийхээ орц найрлагад анхаарах хэрэгтэй юм.

5. Хэт их самнах

Үс арчилгааны нэг чухал үйлдэл бол үсээ самнах юм. Гэхдээ та хэт их самнавал үс унах хамгийн том шалтгаан болдог. Тиймээс та өглөө оройдоо л самнах хэрэгтэй юм.

6. Нойтон үстэйгээ унтах

Ихэнх хүмүүс ихэвчлэн шөнийн цагаар шүршүүрт ороод шууд унтдаг. Гэвч энэ үйлдэл нь нян бактери үржих, хагтах болон гэмтэх зэрэг асуудлуудад хүргэдэг. Тиймээс та үсээ заавал хатаах хэрэгтэй.

7. Үсний сэнс, индүү зэргийг байнга хэрэглэх

Үсний индүү сэнс зэрэг нь харагдах байдалд сайнаар нөлөөлдөг ч үсний эрүүл мэндэд тун хортой зүйлс юм. Хэрэв та хэт их хэрэглэвэл үс тань маш ихээр унаж хуурайших аюултай.

8. Шүршүүрийнхээ температурыг тохируулахгүй байх

Усны температур хэдий хор хөнөөлгүй мэт санагдах ч үс гэмтээх хамгийн гол зүйлсийн нэг ба хэт халуун ус үсийг маш хурдан гэмтээх аюултай байдаг. Тиймээс та аль болох бүлээн усаар үсээ угаах хэрэгтэй юм.

9. Хангалттай их уураг идэхгүй байх

Уураг бол үсний ургалт болон эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг маш чухал зүйл юм. Тиймээс та хүнсэндээ илүү их уураглаг хүнс хэрэглэх хэрэгтэй юм.

10. Тосон эмчилгээг үл тоох

Үсний эрүүл мэндэд чухал нөлөөтэй нэг зүйл бол тосон эмчилгээ бөгөөд энэ эмчилгээ нь үсний хугарал болон бусад асуудлыг хамгийн сайнаар шийддэг зүйл юм. Тиймээс та өөрт тохирсон тосыг худалдан авч тогтмол хэрэглэх хэрэгтэй юм.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!