Хайртай дотны хүмүүсээ өдөр бүр тэврэх ёстой 8 шалтгаан

Заримдаа хэн нэгний төлөө хийж чадах хамгийн сайхан зүйл бол тэврэлт байдаг. Тэврэлт таны дотны хүмүүсийг энгийн байдлаар тайтгаруулах хамгийн хүчтэй эм бөгөөд аз жаргалтай болдог хамгийн сайхан зүйл юм.

Ингээд хайртай хүмүүсээ өдөр бүр тэврэх хэрэгтэй 8 шалтгааныг танилцуулж байна.

1. Бие биедээ хүрэлцэх нь маш чухал

Бие биедээ хүрэлцэх бол харилцааны хамгийн дотно хэлбэр юм. Хүмүүс ганцаардсан үедээ ихэвчлэн ямар нэг зүйл дутуу байгааг ойлгодог ч зүгээр л тэврэлтээр дутагдаж байгаагаа мэддэггүй. Судалгаагаар бие биедээ хүрэлцэн тэврэлдэх нь хайр, тайвшрал зэргийг авах хамгийн хүчтэй эм юм гэх дүгнэлт гарчээ.

2. Илүү удаанаар тэврэлдэх нь…

Судалгаагаар 1 секунд болон 10 секундын турш тэврэлдэх нь бидэнд ямар мэдрэмж өгч болохыг харуулсан бөгөөд судалгаанд оролцогчид бараг бүгд 10 секундын турш тэврэлдэх нь хамгийн их таашаал, тайвшралыг авдаг хэмээжээ.

3. Тэврэлт нь стрессийг бууруулж, аз жаргалыг нэмэгдүүлдэг.

Тэврэлт нь аз жаргалын гормонуудын нэг болох окситоцины үүсэлтэнд нөлөөлдөг бөгөөд бид илүү удаан хүрч, тэврэх тусам энэ нь улам их болж, бидэнд илүү сайхан мэдрэмж төрүүлдэг.

4. Тэврэлт нь сэтгэлийн түгшүүр айдсыг үгүй хийдэг.

Тэврэлт нь сэтгэлийн түгшүүр болон айдсыг үгүй хийх хамгийн том эмчилгээ бөгөөд бие биедээ хүрэлцэн тэврэлдэх тэрхүү хоромхон зуурын агшинд маш хурдан тайтгардгийг судалгаагаар тогтоожээ.

5. Тэврэх нь таны өвчлөх магадлалыг бууруулдаг.

Судалгаагаар ханиад томуунд өртсөн хүмүүсийг тэвэрсэн тохиолддолд тархинд маш их тайтгарлыг өгч улмаар өвчний эрсдлийг бууруулдаг гэсэн дүгнэлт гарчээ.

6. Хүрэлцэх нь биеийн эрүүл мэндэд нэн тустай.

Дараах судалгаагаар тэврэлт хүний зүрхэнд маш тустай гэдгийг харуулжээ. Судлаачид 200 хүнийг 2 бүлэг болгон хуваасан ба эхний бүлэгт хосууд 10 минутын турш гараа барилцаж романтик бичлэг үзээд 20 секунд тэврэлдсэн бол хоёр дахь бүлгийн хүмүүс 10 минут 20 секундын турш бие биедээ гар хүрэхгүй чимээгүй суух ёстой байв. Үр дүн нь хосуудын зүрхний цохилт, цусны даралт буурч байгааг харуулжээ.

7. Тэврэлт нь өвдөлтийг бууруулдаг.

Хайртай хүндээ хүрч, тэврэлдэх нь танд зөвхөн сэтгэл зүйн төдийгүй физиологийн ашиг тусыг өгөх болно. Судалгаанаас үзэхэд хайртай хүнийнхээ гарт хүрэх нь өвдөлтийг намдаадаг ба төрөх орон дээр хэвтэж буй эмэгтэй хүнийг нөхөр нь тэвэрч гаранд нь хүрэх үед өвдөлт нь аажмаар буурч байв.

8. Аз жаргалтай, эрүүл байхын тулд бидэнд хэрэгтэй тэврэлтүүдийн тоо

Гэр бүлийн эмч Виржиниа Сатирын хэлснээр өдөрт 4 удаа тэврэлдэх нь эрүүл мэндэд нэн тустай бол 8 удаа тэврэлдэх нь сэтгэл зүйн тайтгарлыг өгдөг байна. Харин 12 удаа тэврэлдэх нь амжилтын үндэс байдаг хэмээжээ.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!