Эрчүүдийн тархи эмэгтэйчүүдээс илүү удаан боловсорч гүйцдэг. Тэд хэзээ ч том болдоггүй

Эр хүн хэзээ ч том болдоггүй, үргэлж хүүхэд хэвээр байдаг гэдэг. Харин энэ үг хэр үнэний ортой бол? Хэсэг бүлэг судлаачид үүнийг илүү баттай болгохын тулд судалгаа хийж, үр дүнг нь зарласан байна. Үр дүн нь ямар байсан бол? Хамтдаа мэдэж авцгаая.

Оксфордын их сургуулийн хийсэн судалгаагаар хүний тархины хөгжлийг урт хугацааны функциональ болон бүтцийн системийн шинж чанартай хэмээн ангилж үздэг бөгөөд бүтцийн систем нь насанд хүрэх хүртэл үргэлжилнэ. Энэхүү судалгаа нь тархины хөгжил гүйцэт явагдсаны дараа ямар шинж чанар өөрчлөгдөж, аль нь ижил хэвээр үлдсэн байгааг олж тогтоох зорилготой байв. Эрдэмтэд 4-40 насны 121 оролцогчдын тархийг тархины зураглалаар шалгаж үзжээ. Тэд оролцогчдын нас, хүйсийг харгалзан өөр өөр чиг үүргийн өөрчлөлтийг ажиглаж байв.

Эрчүүдийн тархины хөгжил удаан явагддаг

Судалгааны үр дүнгээс харахад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тархи өдөр тутмын амьдралдаа ижил чадварыг ашигладаг боловч эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад функциональ систем удаан хөгждөг байна. Нэг ёсондоо тэдний тархины хөгжил бүрэн гүйцэт явагдаж дуусах хүртлээ эмэгтэйчүүдээс илүү урт хугацааг шаарддаг. Тийм ч учраас тэд аав болсон ч хүүхэд аашилдаг байж болох юм.

Эмэгтэйчүүдийн тархи илүү үр бүтээлтэй

Дээр дурдсан зүйлсээс гадна эмэгтэй хүний тархины илүү үр бүтээлтэй байдаг болохыг баталгаажуулсан илүү олон мэдээлэл байдаг. НҮБХАМ-ийн Анагаах ухааны факультетийн физиологи, фармакологийн профессор Эдуардо Калихто саяхан гаргасан хэвлэлд “Эрчүүдийн тархи эмэгтэй хүнийхээс том боловч эмэгтэй хүний тархины гаргаж буй үр дүн илүү өндөр байдаг. Жишээлбэл, эмэгтэй хүний тархи илүү сайн санах ойтой, өнгө, амтыг нарийвчлан мэдэрдэг” хэмээн тайлбарлажээ.

Энэхүү судалгаанаас үзэхэд эрэгтэй хүний тархи бүрэн гүйцэт хөгжиж дуусах хүртэл том хүн болдоггүй гэх аж. Мэдээж энэ нь хүн хүний биеийн онцлогоос ч мөн хамаарах боловч, ихэнх хувь нь 30 хүрсэн ч хүүхдээрээ байдаг гэнэ шүү.