Өлссөн хүү 911 залгаж тусламж хүсэхэд, цагдаа нар түүнд пицца авчирч өгчээ

АНУ-ын Флорида мужид оршин суудаг Мануэл Бешара хэмээх нэгэн хүү 911 руу залгаж, маш их өлсөж байгаа тухайгаа хэлжээ. Цагдаа нар иргэний үүргээ биелүүлж, хүүгийн дуудсан газар хүссэнээр нь пицца авч очсон байна.

Мөн хүүгийн ар гэрийн амьдрал ямар болохыг шалгах үүрэгтэй учир гэрт нь очсон аж. Хүү 15 настай эгчийнхээ хамт амьдардаг гэх бөгөөд тэдэнд ямар нэгэн асуудал байхгүй болохыг эгч нь хэлжээ. Өлссөн бяцхан хүү эгчийнхээ утсыг сэм авч, цагдаа руу залгаж, өлсөж байгаа тухайгаа мэдэгдсэн гэнэ.

Цагдаа нар хэчнээн завгүй байлаа ч, хүүгийн хүслийг биелүүлж, пиццаг нь авч очжээ. Энэ тухай цагдаагийн газраас өөрсдийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэхийн зэрэгцээ цагдаа нараар хүргэлтийн үйлчилгээ бүү хийлгээрэй хэмээн хаштагийг #dontcall911fordelivery хамт нийтэлсэн байна. Тус мэдээлэл цахим орчинд тарсан даруйдаа шуугиан тарьж, хүн бүр хүүгийн сэргэлэн мөн цагдаа нарын сайхан сэтгэлийг гайхаж, энэ нь нэг төрлийн зөв уриалга болж байгааг онцолсон аж.