Зүрх судасны өвчинг анагаах чадвартай дэлхийн №1 жимс

Хүний биед хамгийн хэрэгтэй хүнс гэвэл та юуг нэрлэх вэ? Магадгүй ямар нэгэн хүнсний ногоог онцгойлон хэлэх болов уу. Тэгвэл дэлхий дээр оршин байдаг хамгийн амин дэмтэй, эрүүл мэндэд ач тустай хүнс бол хасарваань жимс юм. Үүнийг дэлхийн номер 1 жимс хэмээн нэрлэдэг. Энэ нь зүрх судасны өвчлөлөөс сэргийлж, үйл ажиллагааг нь дэмжих төдийгүй холестрины хэмжээг бууруулах аж. Үүнээс гадна маш олон эрүүл мэндэд ашигт шинж чанартай бөгөөд өнөөдөр та бүхэндээ онгойлон зарим ашиг тусыг нь танилцуулахаар бэлтгэлээ.

Төмрөөр баялаг

Энэ нь цус багадалттай хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд нэн чухал юм. 100 грамм хасарваань жимсэнд ойролцоогоор 0.90 мг төмөр агуулагддаг. Энэ тоо нь өдөр тутамдаа авах ёстой төмрийн нормын 11% -тай тэнцүү юм. Төмөр нь гемоглобин, цусны улаан эсийн түвшинг зохицуулж, цусыг хүчилтөрөгчөөр хангадаг.

Суулгалтыг зогсооно

Хасарваань жимсэнд агуулагдах кали нь суулгалтыг зогсоож, ашигтай бактерийг нэмэгдүүлдэг. Тиймээс ходоод гэдэсний асуудалтай байгаа, суулгаад байгаа хүмүүст хасарваань жимс идэхийг зөвлөдөг байна.

Өтгөн хаталтыг эмчилнэ

Хэрэв таны өтгөн хатаад байвал хасарваань танд тусална. Оройдоо хасарваань жимсийг усанд хийж дэвтээж орхиж байгаарай. Өглөө нь үүнийгээ ууж, гэдсээ цэвэрлэж болох юм. Үүнийг хамгийн ашигтай байгалийн гэдэс цэвэрлэгч хэмээн нэрлэх нь ч бий.

Турахад тусална

Та турахыг хүсвэл, хасарваань жимс идээрэй. Өглөө өлөн дээрээ энэхүү жимсийг идсэнээр, гэдэс цэвэрлэгдэж, жин буурах төдийгүй хоолны дуршил буурдаг. Тиймээс турах гэж олон зүйл хольж хэрэглэхийн оронд хасарваанийг сонгож болох юм.

Холестрины хэмжээг бууруулдаг

Хасарваань жимс нь муу холестрины хэмжээг бууруулж, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих болно. Мөн цусны судсыг цэвэрлэж, бөглөрөлт үүсэхээс сэргийлэх төдийгүй зүрхэнд өөх тос хуримтлагдахаас хамгаалах аж.

Зүрхний хамгийн сайн туслагч

Таны зүрхийг хамгаалах шилдэг хүнс бол хасарваань юм. Та орой унтахдаа хасарваанийг усанд хийж орхиод, өглөө үрийг нь салгаж хаяад, өдрийн турш бага багаар ууж байгаарай. Ингэсэн тохиолдолд таны зүрхийг бүрэн хамгаалж, цус харвах, зүрхний шигдээс болох зэргээс сэргийлэх юм.

Даралтыг тогтворжуулна

Калигаар баялаг хасарваань нь натри бараг агуулдаггүй тул цусны даралтыг тогтворжуулахад нэн тохиромжтой. Мөн цусны эргэлтийг сайжруулж, шингэрүүлэх онцгой бодисуудыг өөртөө агуулдаг. Тийм учраас энэхүү жимсийг өдөр тутамдаа түлхүү хэрэглэснээр, та төрөл бүрийн өвчин тэр дундаа зүрх судасны өвчнөөс айлтгүй болох аж.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!