Нөсөө толбо болон сэвхийг бүдгэрүүлэх арга

Манай найз төрөлхийн сэвх мөн багахан нөсөө толботой. Үүнээсээ болж зузаан энгэсэг түрхэж, үргэлж л өөртөө итгэл муутай байдаг байсан. Сүүлдээ олон ч гоо сайхны салонд очиж, хамаг мөнгөө л зарцуулсан ч, хүссэн үр дүндээ хүрч чадалгүй бууж өгсөн. Би найзыгаа өөртөө итгэл төгс, хүний өөдөөс харж, будаггүй ч алхаж чаддаг болоосой гэж маш их хүсдэг. Тийм ч учраас сэвх, нөсөө толбыг арилгах байгалийн арга байдаг эсэх тухай хайж үзсэн юм. Харин азаар хэд хэдэн арга олж, хамгийн тохиромжтой гэснийг нь туршиж үзэхэд үр дүнгээ өгсөн.

Найзыг маань хэрэглэж, сэвх толбоо бүдгэрүүлж чадсан арганы гол орц нь төмс.

Төмсний орцтой гэрийн аргаар бэлтгэсэн маскны давуу талууд

  • Арьсан дээрх толбыг арилгана
  • Батгыг эмчилнэ
  • Арьсыг чийгшүүлнэ
  • Нүдэн доорх хар хүрээг арилгана
  • Үрэвслийг намдаана
  • Хөгшрөх явцыг удаашруулна

Төмс болон лууван

Нэг ширхэг төмс болон нэг ширхэг луувангийн шүүсийг гаргаж бэлтгэнэ. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, 25 минутын дараа хүйтэн усаар угааж арилгаарай.

Төмс болон нимбэгний шүүс

Нэг ширхэг төмсийг түүхийгээр нь хэрчиж, шүүсийг нь шахаж авна. Үүнийг тал нимбэгний шүүстэй хольж бэлтгээрэй. Нүүрэндээ түрхэж, 15 минутын дараа бүлээн усаар угааж арилгана.

Төмс болон сонгино

Нэг ширхэг төмс болон сонгины шүүсийг гаргаж аваад холиорой. Үүнийгээ угааж цэвэрлэсэн нүүрэндээ түрхэж, 10 минутын дараа бүлээн усаар угааж арилгаарай.

Та эдгээр маскаас аль нэгийг нь сонгон хэрэглэж, долоо хоногт 1-2 удаа маскаа хэрэглэж байгаарай. Мөн өдөр бүр гарахдаа нарнаас хамгаалах тос түрхэх хэрэгтэй. Ингэснээр та арьсаа нэмж нөсөө толботой болохоос сэргийлж чадна.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!