Бяцалсан сармисаар хараагаа сайжруулах арга

Ямар ч хүний хараа нас ахих тусам мууддаг. Саяхны шинжлэх ухааны судалгаагаар 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд харааны бэрхшээлийн асуудал тулгардаг болохыг тогтоожээ. Насны өөрчлөлтөөс гадна бусад олон хүчин зүйлүүд харааны бэрхшээлд нөлөөлдөг байна. Зөв хооллолт, амьдралын зөв хэвшил нь таны харааг сайжруулж, сайн хараатай байх хугацааг тань уртасгах болно. Хэрэв насжилтаас хамааралтай хараа тань муудаж байвал, идэж байгаа хоол хүнсээрээ дамжуулан, сэргээх, сайжруулах бүрэн боломжтой.

Харвардын анагаах ухааны их сургуулиас хийсэн судалгаа нь харааны тал дээр асуудалтай насанд хүрэгчид бие организм дахь холестрины түвшингээ бууруулж чадвал уг асуудлаас ангижирч чадна гэдгийг нотолжээ. Бие органимзд холестрин ихээр хуримтлагдаад ирэхээр нүдний торлог бүрхэвчинд өөхөн давхарга үүсч үүнтэй холбоотойгоор хараа муудаж бүрэлздэг гэнэ.

Харин та өдөрт тал сармис идсэнээр холестрины хэжмээг бууруулж, хараагаа хамгаалж чадах аж.

Сармис цусны даралтыг бууруулна

Цусны даралт ихэссэнээр, нүдний эдэд цусны урсгал очих замыг хааж, саад болдог. Энэ нь эргээд торлог бүрхэвчийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Эцэст нь торлог бүрхэвч зөв ажиллахын тулд маш их хэмжээний хүчилтөрөгчийн хангамж шаардлагатай байдаг бөгөөд хэрэв цусны урсгал ямар нэгэн хэмжээгээр хязгаарлагдвал хүчилтөрөгч нүдэнд нэвтэрч чадахгүй гэсэн үг. Харин үүний үр дүнд хараа муудаж эхэлнэ. Хэд хэдэн шинжлэх ухааны судалгаан дээр сармис нь цусны даралтыг тогтворжуулдаг болохыг баталсан байдаг. Тиймээс сармис нь таны хараанд хоёр талаар эерэгээр нөлөөлөхийн зэрэгцээ муудахаас сэргийлэх нь байна.

Тиймээс сармисыг зөвхөн хоол амтлагч биш, эрүүл мэндийг аврагч хэмээн нэрлэж байна. Мөн сармисыг бүхлээр нь идэх бус бутлаж, бяцлавал үзүүлэх үр нөлөө нь илүү их байдаг. Сармисыг хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй хэмээхэд төдийлөн буруудахгүй болов уу. Иймд та өдөрт дор хаяж тал хумс сармисыг бяцалж идэж байгаарай. Таны хараа сайжирч эхлэх төдийгүй дархлаа хүчтэй болж, баргийн өвчинд амархан дийлдэхгүй болно.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!