Хувцас загварын трэнд цаг үргэлж өөрчлөгдөж байдаг. Дэлхийн томоохон загварын брэндүүд загварын шоугаараа дараах хувцас загваруудыг онцолсон байна.
Ингээд ирэх зуны трэнд болох, таны хувцасны шүүгээнд байх ёстой 8 хувцсыг танилцуулж байна.
1. Үдэшлэг хэв маяг
Өдөр бүрийг үдэшлэг мэт өнгөрүүлэх 70-аад оныг санагдуулам хиппи, тод цулгуй өнгүүд энэ жил эргэн ирлээ. Алдартай одууд аль хэдийн энэхүү загварыг сонгон өмсөх болжээ.
2. Торон хувцас
Таны хувцаслалтанд бага зэргийн торон хэсэг ороход л хангалттай. Зуны халуун өдрүүдэд сэрүүхэн байхын зэрэгцээ таныг загварын мэдрэмжтэй харагдуулах болно.
3. Цагаан топ
Цагаан өнгийн топ ямар ч хувцаслалт дээр төгс тохирдог. Цулгуй цагаан өмд, жийнс, юпка гээд та аль ч хувцсан дээр тохируулж өмсөх боломжтой.
4. Хайчилчихсан мэт хувцаслалт
Энэ тэндээс нь хайчлаад авчихсан юм уу гэмээр сонирхолтой загвартай хувцас ирэх зун трэнд болно. Магадгүй танд эвгүй санагдаж болох ч ирэх зун ингэж хувцасласан хүмүүс гудамжаар дүүрэх болно.
5. Олон өнгийн хослол
Уйтгартай нэгэн хэвийн өнгөтэй хослол өмсдөг цаг ард хоцорсон. Зөөлөн пастел олон өнгийн хослолууд ямар ч хүнийг гайхалтай харагдуулна.
6. Өргөн өсгийтэй углааш
Цулгуй, хиппи маягийн цэвэрхэн углааш хөлд эвтэйхнээс гадна ямар ч хувцастай тохирно.
7. Харандаа юпка
Харандаа маягийн шулуун, бариу юпка 90-ээд оноос эргэн ирлээ. Доогуураа жижиг өсгийт өмсөж биеийн харьцаагаа тэнцүүлэхээ мартаж болохгүй.
8. Шигтгээ гоёлууд
Өвөрмөц загвартай цүнх, содон бугуйвч, хачирхалтай гэмээр малгайгаар өөрийгөө гоёх цаг иржээ.