Унтахынхаа өмнө утсаа оролдоод байвал таны биед юу болох вэ?

Та бараг өдөр бүр “Өнөөдөр утсаа оролдохгүй эрт унтана” гэж боддог ч орой болоход өөрийн мэдэлгүй Фэйсбүүк, Инстаграм орчихсон байдаг уу? Ухаалаг утасны хэрэглээ хэтэрхий өндөр болсон өнөө үед үүнээс хол байх тун хэцүү болжээ.

Гэвч унтахынхаа өмнө утсаа удаан ашиглах нь таны санаснаас ч илүү эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэнэ. Бид энэ удаад орондоо ороод утсаа оролдох үед таны биед чухам юу болдгийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Таны нүдэнд маш муу

Унтахын өмнө утсаа оролдоод хэвтэж байх үед танд дэлгэцний гэрэл гэнэт бүдгэрэх мэдрэмж төрж байсан уу? Хэрэв тийм бол энэ нь таны нүд ядарч байгаагийн дохио юм. Иймд нүдээ хамгаалахын тулд дэлгэцийн гэрлийг багасгаж, утсаа хэт удаан ашиглахаас зайлсхийхийг зөвлөж байна.

2. Таны нойрны хэмнэлийг алдагдуулна.

Ихэнх хүмүүс өдрийн төгсгөлд орондоо ороод чатаа шалгах эсвэл фэйсбүүк, инстаграм зэрэгт маш олон загийг зарцуулдаг. Энэ зуршил нь танд хэвийн мэт санагдаж болох ч унтахын өмнө утсаа ашиглах нь таныг сайн унтаж амрахад сөргөөр нөлөөлдөг. Ухаалаг утаснаас гарч буй цэнхэр гэрэл нь таны хараанд сөргөөр нөлөөлдөг төдийгүй таны нойрны мөчлөгийг алдагдуулж, улмаар эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.

3. Хүзүү өвдөх шалтгаан болдог.

Орондоо ороод утсаа ашиглах нь хүзүүний өвдөлтийн бас нэгэн шалтгаан болдог. Утасныхаа дэлгэц рүү харах үедээ толгойгоо урагшаа тонгойлгосноор хүзүүний булчингуудын зарим хэсэгт ачаалал өгч, өвдөлт үүсгэдэг байна. Хэрэв та утсаа шалгахгүйгээр унтаж чадахгүй байгаа бол хүзүүний булчингуудаа чангалахгүйн тулд утсаа нүдний түвшинд барьж үзээрэй.

4. Таны арьсыг хурдан хөгшрүүлнэ.

Та үнэтэй арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд их мөнгө зарцуулдаг ч орондоо утсаа ашиглах юм бол таны энэ бүх хүчин чармайлт байхгүй болно. Цаашлаад үрчлээ үүсч, эрт хөгшрөх шалтгаан болдог гэдгийг санаарай.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!