Хөтлөгч Санжаагийн экс найз бүсгүй шинэ хайртайгаа учирчээ

Стар телевизийн “Чанга шивнээ” нэвтрүүлгээр олны танил болсон хөтлөгч Санжаа буюу Санжсүрэнг хүмүүс “Urban talk” нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь илүүтэй сайн мэднэ.

Түүний олон нийтийн сүлжээгээр найз охиндоо гардуулж байгаа бичлэг нь цацагдаж олны хэл амны бай болж байсан цаг саяхан.

Тэрбээр энэ тухайгаа тайлбарлахдаа “Сошиалаар цацагдаж байгаа бичлэгийн талаар тайлбар хиймээр байна. Та бүхнээсээ уучлал хүсье. Би Номин-Эрдэнэтэй албан ёсоор гэр бүл болоогүй байсан бөгөөд сарын өмнөөс харилцаагаа салгаж тусдаа амьдарч байсан. Ганц бие болсноо удаа дараа зарлаж ч байсан. Гэвч миний өмнөх найз бүсгүй Номин-Эрдэнэ би чамаас зүгээр сална гэж байхгүй шүү, зүгээр явуулахгүй шүү гэж удаа дараа заналхийлж байсан.

Үүний дараа би 37-р Точка олон ангит киноны жүжигчин Номинтой найзалж, дотноссон. Нийгмийн сүлжээнд жүжигчин Номинг гэр бүл салгасан, эхнэртэй хүнтэй явалдсан гэж харааж зүхэж байгаа. Хамгийн том буруутай хүн нь би. Тийм учраас жүжигчин Номинг элдвээр дайрах хэрэггүй гэж гуймаар байна. Эцэст нь Номингийнхоо ар гэр, найз нөхдөөс нь уучлалт хүсч байна” гэж байсан юм.

Тэгвэл хөтлөгч Санжсүрэнгийн экс найз бүсгүй болох Номин-Эрдэнэ шинэ хайртайгаа учирсан бололтой. Тэрээр өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан шинэхэн хайртынхаа зургийг оруулах болсон бөгөөд тун жаргалтай байгаа аж.

Түүний шинэхэн дурлалын эзнээр Монголын бодибилдинг фитнессийн үнэмлэхгүй аварга М.Эрхэмбаяр тодорчээ. Эрхэмбаярын хувьд Шинжлэх ухаан технологийн их сургуулийг 2015 онд Үйлдвэр, технологи, дизайны чиглэлээр төгсөөд 2011 оноос фитнессээр хичээллэж эхэлсэн үеийнхэн дундаа тун алдартай залуу гэнэ.

Номин-Эрдэний сүүлийн үеийн зургуудаас:

error: Мэдээлэл хамгаалагдсан !!