МҮОНРТ-ын нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, яруу найрагч Б.Ичинхорлоо нар Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз гэх хот айлд 30 орчим жил ажиллахдаа мянга гаруй нэвтрүүлэг, кинонд дуу оруулж, “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн 6 мянган удаагийн мэдээнд хөтлөгчөөр ажилласан, дэлхийн болон Монголын сонгодог урлагийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй хүчин зүтгэл, телевиз, тайз дэлгэцийн урлагт оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн хөтлөгч, жүжигчин, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгч Чимэддамбын Ичинхорлоод Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

Мөн утга зохиол, соён гэгээрүүлэх салбарт тасралтгүй 30 гаруй жил хөдөлмөрлөхдөө нүүдэлчин сэтгэлгээний давтагдашгүй онцлог бүхий монгол яруу найргийг хөгжүүлэн, эх түүх, язгуур өв соёлоо түгээн дэлгэрүүлж, соёл урлагийг хөгжүүлэх үйлсийг манлайлан ажиллаж буй хөдөлмөр бүтээл, Үндэсний төв номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, хамгаалах, номын сангийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Монгол улсын үндэсний номын сангийн захирал Баярхүүгийн Ичинхорлоод Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цол хүртээв.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!