Бодит амьдрал дээр ч супер баатрууд оршин байдгийг батлах түүхүүд

Та супер баатрыг зөвхөн кинон дээр байдаг гэж боддог уу? Тэгвэл эгэл жирийн хүн та ч супер баатар болж чадна. Гагцхүү хармын сэтгэлгүйгээр бусдад тусламжийн гараа сунгаж, хайрыг түгээхэд л хангалттай. Өнөөдөр та бүхэндээ бодит амьдрал дээрх супер баатрын жишээ болсон хүмүүсийн түүхийг танилцуулж байна.

2 Норвеги залуу өөрсдийн амь насыг үл хайрлан, живж явсан бяцхан хургыг аварчээ

Хүнээс гарч болох хамгийн сайхан зан чанар бол өрөвдөн хайрлах сэтгэл. Бяцхан муурын зулзагыг борооноос хамгаалж өгчээ

Гудамжинд бусдын гитарыг зээлж тоглон, мөнгө гуйдаг залууд нэгэн бүсгүй өөрийн хайртай гитараа бэлэглэсэн байна. Энэ том бэлгийг авсан залууд ямар санагдсан нь түүний нүүрнээс илхэн харагдана

Хүүтэйгээ очиж уулзахыг хүсэвч мөнгөний гачигдлаас болж чадахгүй байгаа тухайгаа хамт ажилдаг хүндээ хуучилж байхыг сонссон үйлчлүүлэгч, түүнд 200 доллар бэлэглэсэн байна.

Тэмдэглэл дээр: Хүүгийнхээ тухай ярьж байхыг тань сонслоо. Энэ мөнгөөр хүү дээрээ очоорой

Аймшигт галнаас өрөвдөлтэй, бяцхан муурын зулзагыг аварсан гал сөнөөгч

Японд нэгэн бүсгүй гал тэрэг болон буудлын тавцангийн завсар унахад тэнд байсан бүх хүмүүс галт тэргийг түлхэж, эмэгтэйг гаргаж авахыг хичээж байсан. Олны хүчээр бүсгүй ямар ч гэмтэл, шархгүйгээр гарч ирж чадсан гэдэг.

Алхаж яваа хүмүүст анхааруулга болгож, үүнд тээглэж унах вий гэсэндээ хэн нэгэн шар тууз нааж тэмдэглэжээ

Хүүгээ нарших вий гэсэндээ бүтэн тоглолтын турш шүхэр барьж зогсох ээж

Чихмэл амьтдаа зарж олсон мөнгөө амьд амьтдыг асарч, халамжлахад зориулсан охин

Энэ залуу зөвхөн нэг нүдээрээ харж чаддаг. Тиймээс хэний ч тоож авдаггүй нэг нүдтэй нохойг авч, тэжээх болсон байна.

89 настай энэ эмээ нохойнд үнэхээр хайртай. Тийм ч учраас 450 ширхэг бүтээлгийг нохойнд зориулж, өөрийн гараар нэхсэн байна.

Бүтэл бүтэн далайн эргийн ойр орчимд байсан тамхины ишийг ганцаараа бүгдийг түүж цэвэрлэсэн залуу

Бороонд цохигдон алхаж ядах эрийг харсан ажилтан түүнийг борооноос халхалж явна

Өдөр бүр дэлгүүрийн хамгаалагч залуу гарч ирэн, 94 настай өвөөг тэргэнцэр дээр нь суухад тусалж, хүргэж өгдөг. Угтаа бол тэрээр цайны цагаараа аяга кофе уугаад амарч болох л байсан

Компьютергүйгээр сурагчиддаа “Microsoft Word” програмыг зааж өгөхөөр хичээж буй багшид алга таших хэрэгтэй

Хамгийн шилдэг аав

Нэгэн оюутан хичээлдээ хүүхдээ авчирсан бөгөөд хүүхэд нь удалгүй уйлж, хичээлд саад болж эхлэв. Багш түүнийг тэвэрч тайвшруулаад, үргэлжлүүлэн хичээлээ заах аж.

Машины гар тормос ажиллахгүй байгааг анзаарсан залуу өөрийн пүүзээ дугуйнд саад болгон тогтоож, машин нь хөдөлж явахаас сэргийлж орхижээ. Хамгийн гол нь тэр залуу машины эзнийг танихгүй. 

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!