Дарь-Эх захын өмнө 3 метр орчим гүн онгорхой орхисон траншейны нүхэнд бага насны хүүхэд унаж бэртсэн мэдээлэл цацагдаж олон нийтийг түгшээсэн юм.
Тэгвэл “ХИТ” хөгжмийн мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч Д.Давааням агсны хүү Д.Даваадорж болон Ангууч буюу Б.Баттөр нар уг хүүг олж уулзан баярлуулсан байна.
Үргэлж бусдад үлгэр жишээ болж байдаг залуусдаа цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Уг хэргийг эргэн сануулахад:
“Өнөө өглөө ээжийнхээ өмнө гүйж явсан бяцхан хүү онгорхой орхисон траншейны нүхэнд уналаа. Зөрж явсан залуу доош бууж хүүг гаргахад хүү айж, цочиж өвдсөндөө уйлах ба нүүрний нэг тал урагдаж шалбараад ээж нь эмнэлэг авч явлаа. Нүх явган хүний зам дээр байсан ба таг нь ойр орчимд ч үзэгдсэнгүй.
Зуслан яваад эргээд ирэхэд бас л онгорхой байх юм. Ер нь өдөрт хэдэн хүүхэд энэ муухай нүхэнд унадаг болоо гэж бодогдов. Энэ нүх доошоо 3 метр орчим гүн, Дарь-эх захын өмнө байх юм. Хүүг гаргасан залуу намайг татаарай гэх дуунаар өөр хүмүүс тэр залууг татаж гаргав.
Хүүхдэд ээлтэй гудамж талбай гэж бна уу? Тамин ээ”