Дэлхийн улс орнуудын олон сая хүмүүс соёл иргэншлээрээ хоорондоо ялгаатай байдаг. Гадны улс орнууд руу аялалаар явахаар төлөвлөж байгаа хүмүүс тухайн улсын өвөрмөц соёл, уламжлалын талаар бага ч болов мэдлэгтэй байх хэрэгтэй юм.
Бид энэ удаад зарим улс оронд хэвийн гэж тооцогддог ер бусын уламжлалуудын талаар танилцуулахаар бэлтгэлээ.
1. Японд хуруугаараа тоолохыг далд тоогоор илэрхийлдэг.
Дэлхийн улс орнуудын хүмүүс хуруугаараа тоолохдоо олон төрлийн арга ашигладаг. Зарим хүмүүс АНУ, Хятадууд шиг долоовор хуруугаараа тоолж эхэлдэг бол Герман, Итали, Франц болон бусад Европын хэд хэдэн оронд эрхий хуруугаараа эхний тоог тоолдог. Харин Японд бол тэс өөр. Тэд хуруугаа дээш өргөж тоолохын оронд эрхий хуруунаас эхлэн эвхэж тоолдог.
2. Индонезид гадил жимсний навчийг хоолны үеэр тавагны бүрээс болгон хэрэглэх нь нэлээд түгээмэл байдаг.
Гадил жимсний навчийг хоол хийхэд эрт дээр үеэс хэрэглэж ирсэн бөгөөд энэ нь олон орны хоолны соёл, уламжлалын нэг хэсэг юм. Жишээлбэл, Индонезид гадил жимсний навчны дэвсгэрийг ихэвчлэн хоол хийх үед таваг бүрэхэд ашигладаг. Энэ тохиолдолд гадил жимсний навч нь үзэмжтэй харагдахаас гадна багтаамж ихтэй болдог байна. Мөн тухайн тавгийг хэт бохирдуулахаас сэргийлж, цэвэрлэх явцад ус бага зарцуулдаг.
3. Египетэд давс гуйх ёсгүй.
Египетэд давс гуйвал хэн нэгнийг гомдоох аюултай. Ийм үйлдэл гаргах нь тогоочийн хийсэн хоолыг амттай болгохын тулд илүү их амтлагч эсвэл хурдан “дуусгах” хэрэгтэй гэсэн дохио болдог. Египетчүүд үүнийг доромжлол гэж үздэг тул тухайн зочин хоолонд дургүй байна гэсэн утгыг илэрхийлдэг аж.
4. Энэтхэгт гэрлэсэн эмэгтэйчүүд хөлийн хурууны бөгж зүүдэг.
АНУ болон барууны олон оронд хуримын бөгжийг ихэвчлэн зүүн гарын ядам хуруунд зүүдэг. Харин Энэтхэгийн уламжлалд зүүн гарыг бохир гэж үздэг тул баруун гартаа зүүдэг байна. Мөн Энэтхэгт гэрлэсэн эмэгтэйчүүд зөвхөн гартаа гоёл чимэглэл зүүдэггүй бөгөөд хөлөндөө хүртэл зүүдэг. Хиндичууд Бичиа хэмээх хурууны бөгж хэрэглэдэг заншилтай. Үүнийгээ хоёр хөлийн долоовор хуруунд зүүдэг байна.
5. Өмнөд Солонгост дөнгөж төрсөн хүүхдийг нэг настай гэж үздэг.
Солонгос хүүхэд төрөхдөө аль хэдийн нэг нас хүрсэн байдаг бөгөөд шинэ оны эхний өдөр буюу нэгдүгээр сарын 1-нд хүн бүр нэг нас хүрдэг. Тэгэхээр арванхоёрдугаар сарын 31-нд шинээр төрсөн хүүхэд маргааш нь буюу нэгдүгээр сарын 1-нд 2 нас хүрнэ гэсэн үг юм. Та 2000 онд төрсөн гэж бодьё. Тэгвэл одоо дэлхийн бусад оронд 22 настай ч Солонгост 23 настай болно гэсэн үг юм.
Ямар шалтгаанаар ийм уламжлалтай болсон нь одоог хүртэл тодорхойгүй байдаг. Гэсэн хэдий ч нас тоолох энэхүү өвөрмөц техникийн талаар өөр тайлбарууд бий. Нэгэн таамаглалаар төрсөн өдөр хүртэлх эхийн хэвлийд байх хугацааг оруулж тоолдогтой холбоотой аж. Өөр нэг таамаглал нь Азийн эртний соёлуудад тэг гэсэн тоо байдаггүй байсантай холбоотой гэнэ.
6. Шведэд исгэсэн загас нь нэгэн төрлийн хүнсний бүтээгдэхүүн болдог.
Швед хэлээр “исгэлэн” гэсэн утгатай Surströmming нь 16-р зуунаас хойш Шведэд бага зэрэг давсаар исгэж, иддэг Балтийн тэнгисийн нэгэн төрлийн загас юм.
7. Норвегид хүмүүс хутганы оронд тусгай бяслаг зүсэгч хэрэглэдэг.
Норвеги хүмүүс хутганы оронд бяслаг зүсэгчийг ашигладаг. Таны зүсэхийг хүсч буй бяслагаас хамаарч олон төрлийн бяслаг зүсэгч байдаг аж.
8. Шинэ Зеландад гутал өмссөн байх эсэх хамаагүй.
Энэ улсад хүмүүс байнга гутал өмсөх шаардлагагүй. Хүүхдүүд ихэвчлэн хөл нүцгэн цэцэрлэгт хүрээлэнд очдог бөгөөд та дэлгүүр болон бусад газруудад хөл нүцгэн очиж болно. Гудамжинд байгаа хүмүүс ихэвчлэн гуталгүй байдаг.
9. Испани эрчүүд дөнгөж төрсөн нярайн дээгүүр үсэрдэг уламжлалтай.
Испанийн хойд хэсэгт орших Кастрилло де Мурсиа хотод хүмүүс олон жилийн турш уламжлан ирсэн хачирхалтай уламжлалтай. ” Эль Салто дель Колачо ” хэмээх баяраар өнгө өнгийн хувцас өмссөн эрчүүд шинээр төрсөн нярай хүүхдүүдийн дээгүүр үсэрдэг байна. Энэ нь тэднийг тухайн нутгийн болон шашны зан үйлтэй танилцуулах зорилготой гэнэ.