in

Баянгол дүүрэгт “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөний хүрээнд 3500 мод тариад байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод аяны хүрээнд Баянгол дүүрэгт намрын мод тарилт 2022 оны 10 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Хаврын тарьсан моднуудын цэнэг усалгаа нөхөн тарилтыг хийж мөн нэмэлтээр мод тарьж ажиллаж байгаа юм.

Баянгол дүүрэг намрын мод тарилтыг гурван чиглэлээр хийж хэрэгжүүлж байна. Тухайлбал

  1. Төрийн байгууллагууд сургууль, цэцэрлэгийн хавар тарьсан модны цэнэг усалгаа нөхөн тарилтыг
  2. “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нь өөрийн 50 га талбайд Нийслэлийн агентлаг, аж ахуйн нэгж байгууллагуудтай
  3. Дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд аж ахуй нэгж байгууллагууд тус тус хамтран мод тарьж байна.

Өнөөдрийн байдлаар Баянгол дүүрэг нийт 3500 мод тарьж, хаврын тарьсан модны цэнэг усалгаа хийж ажиллаж байгаа бөгөөд тус арга хэмжээ энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Мэдээг бэлтгэсэн Moonie

Түшиц ханыг засварлаж, нурах эрсдэлгүй болголоо

Дуучин А.Хишигдалай: Ханьдаа гомдохын оронд хичнээн хүн хань ижилтэй болох гэж хүсдэгийг бод