Дуучин А.Хишигдалай: Ханьдаа гомдохын оронд хичнээн хүн хань ижилтэй болох гэж хүсдэгийг бод

UBS телевизийн бүтээл “Universe best songs” нэвтрүүлгийн шилдэг 25 оролцогчийн нэгээр шалгарч улмаар дахин уг тэмцээнд оролцож тэргүүн байрыг эзэлсэн А.Хишигдалайг мэдэхгүй хүн цөөхөн.

Чадалтай хоолой, хээгүй зангаараа олны талархлыг хүлээдэг тэрээр “Volume Plus” сувгийн “Хэдийн бэ” нэвтрүүлэгт орох үеэрээ “Эмэгтэй хүн сайхан гутал өмсвөл гоё газраар явдаг гэж боддог. Түүнээс мөнгөтэй дөө биш шүү. Таван сая 500 мянган төгрөгийн гутал. Намайг муулбал муулаарай” гээд өмссөн, зүүсэн бүхий л зүйлээ тоочиж байсан.

Нээрээ л эмэгтэй хүн гэдэг сайхан бүхнийг хүртэх ёстойг баталсан юм шиг түүний биеэ авч явж байгаа байдал олон эмэгтэйчүүдэд үлгэр жишээ болж байдаг.

Тэрээр хамгийн сүүлд өөрийн цахим хуудсаар “Амьдралдаа харамсаж, харуусч суухын оронд амьдралаас дэндүү эрт явчихсан хүмүүсийн тухай бод. Ханьдаа гомдохын оронд хичнээн хүн хань ижилтэй болох гэж хүсдэгийг ч бод. Дуулгаваргүй хүүхэдтэй гэж үглэхийн оронд өдөр бүр бурхнаас үр хүүхэд гуйж байгаа хүмүүсийг ч бод. Өөрт байгаа бүхнээ хайрла, үнэл. Одоо байгаа бүхэндээ талархацгаая.” гэжээ.

Үзэсгэлэнт дуучин бүсгүйн сүүлийн үеийн зургуудаас:

error: Мэдээлэл хамгаалагдсан !!