in

Баянгол дүүргийн Засаг дарга БНСУ-ын Сөүл хотын Сондун дүүргийн Захирагчтай цахим уулзалт зохион байгууллаа

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өчигдөр /2022.02.09/ БНСУ-ын Сондун дүүргийн захирагч Mr.Chong Won O-тай цахим уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Эдийн засаг, худалдаа, үйлчилгээ, тохижилт, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхбаатар, “Баянгол Цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Н.Доржзодов, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны дарга П.Цэнгэл нар оролцсон бол БНСУ-ын Сондун дүүргийг төлөөлж тус дүүргийн Захирагч Mr.Chong Won O, дүүргийн захирагчийн Тамгын дарга Ms.Ko, Yeong Hee, Төрийн ерөнхий удирдлагын хэлтсийн дарга Mr.Choi, Yeong Joon, Төрийн ерөнхий удирдлагын багийн удирдагч Ms.Chang Seon Im нар тус тус оролцлоо.

Сондун дүүргийн Захирагч Mr.Chong Won O

Хурлыг Сондун дүүргийн Захирагч Mr.Chong Won O нээж мэндчилгээ дэвшүүлээд “Миний бие өмнө нь Монгол Улсад зочилж олон сайхан байгалийн дурсгалт газруудаар аялж байсан. Мөн “Баянгол Агропарк” ОНӨТҮГ-т очиж мод тарьж байсан. Тарьсан мод минь хэрхэн ургаж байгаа бол гэж одоо ч боддог.  Баянгол дүүрэг болон Сондун дүүргийн олон талт хамтын ажиллагаа цаашид улам өргөжин тэлэх болно гэж найдаж байна” гэсэн юм.

Дараа нь Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Одоогоос 110 жилийн өмнөх энэ өдөр Улаанбаатар хотын үндэс суурь болсон Нийслэл хүрээг Монгол Улсын нийслэл хот хэмээн зарлан тунхаглаж байсан. Энэ түүхэн өдөр  хамтын ажиллагаатай дүүргүүдтэйгээ хийх хамгийн анхны уулзалтыг танай дүүрэгтэй зохион байгуулж байгаад баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс 2030 он хүртэл нэг тэрбум мод тарих уриалгыг дэвшүүлсэн. Яг өдийд нийслэлд мод тарих бэлтгэл ажил эхэлдэг. Энэ үед та бүхэнтэй цахим уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, цаашлаад Сондун дүүргийн нэрэмжит төгөлийг “Агро парк”-т байгуулж байгаад баяртай байна. Манай хоёр дүүргийн олон талт хамтын ажиллагаа цаашид үргэлжилж, олон чиглэлд хамтран ажиллах саналаа тусгасан үр дүнтэй уулзалт болно гэж итгэж байна” гэсэн юм. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж техник, технологийн дэвшилтэт туршлагыг нэвтрүүлэх, түгээх, харилцан туршлага солилцох хүсэлтэй байна гэв.

Дараа нь талууд 2018 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд харилцан санал солилцож, санамж бичгийг сунгахаар боллоо. Тодруулбал, Баянгол дүүрэг Сондун дүүргийн хооронд байгуулсан олон талт хамтын ажиллагааны санамж бичгийг 5 жил, “Баянгол Цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын 15000м2 газар бүхий талбайд “Сондун төгөл” байгуулж тохижуулах санамж бичгийн хугацааг хоёр жилээр тус тус сунгахаар боллоо. Мөн хамтын ажиллагааны хүрээнд боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтарч ажиллахаар боллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Мэдээг бэлтгэсэн Moonie

Ө.Сумъяабаатар: Халтиргаа гулгаанаас сэргийлэхийн тулд гэр хорооллын бүсэд давс, бодисын нөөцөө сайн бүрдүүлээрэй

Баянголчууд “Хоггүй шинэлцгээе” урианд нэгдэж 125 га талбайд их цэвэрлэгээ хийн 60 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлүүллээ