Зорилтод өрхүүдэд сайжруулсан шахмал түлш олгож эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 оны 19/20 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/805 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/30, А/1274 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, “Таван толгой түлш” ХХК хамтран  Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгын хүрээнд зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан шахмал түлш олгохоор болсон.

Тэгвэл энэ ажлын хүрээнд Баянгол дүүргийн 2, 3 дугаар бүсэд амьдарч буй гэр хорооллын 8 хорооны 749 зорилтот бүлгийн өрхөд сайжруулсан шахмал түлшээр хангах ажлыг 2022 оны 01 дүгээр сарын 18-наас 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд, 7 хоног бүрийн Мягмар, Лхагва гарагт Сайжруулсан түлш борлуулах цэгүүдээр олгож эхэллээ.