UBS телевизийн хөтлөгчөөр олны танил болсон бүсгүй бол Б.Цэцэгсайхан. Тэрээр өдгөө телевизийн урлагаас хөндийрч хувийн бизнесээ эхлүүлээд тун амжилттай яваа юм. Үзэсгэлэнт бүсгүй энэ удаа хөөрхөн охиныхоо төрсөн өдрөөр олон хүүхдүүдийг баярлуулсан байна. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудсаар дамжуулан ийнхүү бичжээ.
: “Хөөрхөн үрийнхээ төрсөн өдрийг энэ жилээс эхлэн арай өөр утга агуулгатайгаар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдсээн. Миний охины хувьд ухаан орсон цагаасаа л ээжийнхээ ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан өнгө өнгийн цэцэгс, амтат бялуу, нүд гялбам шаар чимэглэл дунд өсч байгаа хүүхэд. Өөрийнхөө хүүхдийг нэг өдөр тултал нь эрхлүүлж тансаглахын оронд цөөхөн ч гэсэн өөр зорилтот бүлгийн хүүхдүүдэд охиныхоо нэрээр сэтгэлийн бэлэг өгөхийг хүссэн юм.
Black pink-ийн зурагтай шаараар дүүрэн хана, Lisa – ийн дүрд хувирах чамин ганган өмсгөл, хүсэн хүлээсэн амттан, танхим дүүрэн найзууд, танил дуучдын тоглолт, уут уут бэлэг бүхнээсээ татгалзан 50 хүүхдийн хөөрхөн хөлийг дулаацуулах том хайрыг бяцхан зүрхэндээ багтаасан охиндоо баярлалаа. Болж буй үйл явдалд сэтгэл нь хөдөлсөн охин минь жил жилийн төрсөн өдрөөсөө татгалзан цаашид дандаа сэтгэлийн өглөг өгч байхаар шийдсэн шүү бүр.
Өдөр бүрийн нар айл айлд өөр өөрөөр жаргаж бас манддаг. Бидний мэдэхгүй олон олон амьдралыг бид бүхэлд нь өөрчилж чадахгүй ч жаахан ч гэсэн гэрэл асааж харин чадна. Хахир хүйтэнд дагжин чичрэх хөөрхөн бяцхан хөлнүүдийг дулаацуулах 50ш ДУЛААН ГУТЛЫГ сэтгэлээ шингээн бэлгийн боолт хийсэн жаргалтай нэгэн төрсөн өдөр байлаа. Хүүхэд бүр бэлэг задлахдаа хязгааргүй их догдлол мэдэрдэг болохоор PEONY Flower Boutique хамт олноороо хичээнгүйлэн баглуулсан юм. Тус бүрийн ард эрэгтэй, эмэгтэй болон 2-12 нас size ангилан бичсэн болно.
Охин бид 2ын өчүүхэн сэтгэл хамгийн хэрэгтэй хүндээ очин цөөхөн ч гэсэн бяцхан зүрхийг дулаацуулаасай гэж хүсч байна. Хүүхэд бүхэн эрүүл сэтгэл зүйтэй ээж аавын хайранд өсөх болтугай. Аз жаргалтай хүүхэд нас..
Дулаан гутал
- Хорвоогийн түмэн учрыг нээж
- Хонгорхон үр наддаа таниулсан
- Хайрт ээж таныгаа би чинь
- Харах бүртээ баярлаж сууна аа.
- Ээжээ тандаа би хайртай
- Энгүй орчлонд жаргаах хүсэлтэй
- Элбэг хангалуун энх амьдралыг
- Ээж тандаа бэлэглэх юмсаан..” гэжээ.